
1 дүгээр сарын 02-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 2 дахь өдөр бөгөөд он дуусахад 363 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 4, есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2490.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 358.00, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.30 цагаас Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн дээр УИХ-д өргөн барьсан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн талаар "Хууль төрөхийн өмнө" сэдэвт хэлэлцүүлэг хийх гэж байна.
- Өнөөдрөөс Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхлэнэ.
- 11.00 цагаас НЗДТГ-ын А танхимд 2017 оны цэргийн бүртгэлийн талаарх хурал болно.
- УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байрлах өрхийн эмнэлгийн хуучин барилгыг шинээр засаж, тохижуулсан 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлт 11.30 цагаас болно.
- "Pencil' арт галлерейн нээлтийн үзэсгэлэнгээ 18.00 цагаас олон нийтэд толилуулах гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2016 онд Энэтхэгийн нисэх хүчний баазад террорист халдлага болов.
- 2013 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Татвар төлөгчдийг дэмжих тухай хуульд гарын үсэг зурав.
- 1981 онд Британийн түүхэн дэх хамгийн харгис цуврал алуурчин гэгдэх Петр Сутклиффийг урт хугацааны мөрдөх ажиллагааны дүнд Өмнөд Йоркширийн Шифельд хотоос баривчиллаа.
- 1959 онд ЗХУ дэлхийн түүхэнд анх удаа Луна-1 хиймэл дагуулыг хөөргөв.
- 1967 онд АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчаар өмнө нь жүжигчин байсан Рональд Рейган сонгогдов.
- 1955 онд Панамын ерөнхийлөгч Хосе Антонио Ремон Кантера халдлагад өртөв.