
1 дүгээр сарын 03-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 3 дахь өдөр бөгөөд он дуусахад 362 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, найман цагаан мэнгэтэй цагаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2496.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 359.00, вон 2.05 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт МАХН-ын Төв байр /"Ард түмний индэр" танхимд/ УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын гишүүд дэмжигчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан асуудлаар улс төрийн байр сууриа илэрхийлж, олон нийтэд хэвлэлийн хурал хийнэ.
- Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлттэй холбоотой мэдээллийг 14.00 цагаас ЭХЗХ дээр өгнө.
- 11.00 цагаас ЦССҮТөвийн шинэ байранд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, мөн JCI Монгол ТББ-тай хамтран "Амьдрал бэлэглэе" төслийн 2017 оны нээлт болно.
- Малын генетик нөөцийн тухай болон Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ өргөн барьсан. Эдгээр хуулийн төсөл батлагдвал мал сүргийг эрүүлжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөл бүрдэх талаар тодорхой мэдээлэл өгнө.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1956 онд Эйфелийн цамхаг-ийн дээд хэсэгт гал гарчээ.
- 1957 онд Хамилтон цагны үйлдвэр дэлхийд анх удаа электрон цаг зохион бүтээжээ.
- 1959 онд Аляск муж АНУ-ын 49 дэх муж улс болов.
- 1888 онд Гэрлийн хугарлаар алсын одыг харах боломж бүхий 91 см-ийн урттай телескопыг Ликийн судалгааны төвд зохион бүтээв. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн анхны том хэмжээтэй телескоп байсан юм.
- 1977 онд Apple компани компьютеруудаа үйлдвэрлэж эхлэв.
- 2000 онд Чарли болон Снүүпигийн Пинатс комиксын сүүлийн дугаар хэвлэгджээ.