
1 дүгээр сарын 04-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 4 дахь өдөр бөгөөд он дуусахад 361 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2498.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 359.30, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас НЗДТГ-ын Б танхимд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Эрчим хүчний сайдтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
- МУБИС-ийн Шатрын багш, дасгалжуулагчийн ангийн анхны төгсөлт болно. Ёслолын арга хэмжээ МУБИС-ийн А-300 танхимд 11.30 цагт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Мьянмарын Тусгаар тогтнолын өдөр юм байна.
- 1975 онд Германы хэл судлаач, үлгэрч (Ах дүү Гриммийн нэг) Якоб Гримм мэндэлжээ.
- Харин Алжирт төрсөн философич, Нобелийн шагналтан Альбер Камю 1960 оны энэ өдөр таалал төгсжээ.
- 2010 онд одоогийн дэлхийн хамгийн өндөр байшин Бурж Халифа албан ёсоор нээгдсэн.
- 2007 онд АНУ-ын конгресс 110 дахь удаагаа хуралдаж, Танхимын даргаар түүхэндээ анх удаа эмэгтэй хүн томилсон нь Nancy Pelosi юм.
- 2004 онд НАСА-гийн сансрын хөлөг "Spirit" 04 цаг 35 минутад Ангараг гариг дээр газарджээ.