
1 дүгээр сарын 05-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 5 дахь өдөр бөгөөд он дуусахад 360 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -20 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2499.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 359.90, вон 2.06 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын үндэсний олимпийн хорооны 2012 оны чуулган хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулж Олимпизмийг аврах хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Зууны мэдээ сонины мэдээллийн төвд 11.00 цагаас Ардын Их Хуралтай төрийн тогтолцоог бий болгох санаачилгын талаар Ардын Их Хурал хөдөлгөөнөөс Хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- 10.00 цагаас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхтэй холбогдуулан зарим айлуудад халаагуур өгнө. Хотын дарга болон орлогч нар, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга оролцоно.
- 11.30 цагт "Монгол Улсын ЗХЖШ-ын дүрэм"-ийг хүлээж авах ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд зохион байгуулагдана.
- 09.00 цагт Төрийн ордны Б танхимд Аймаг нийслэлийн ИТХ, Засаг даргын энэ онд хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Их Британид Зайдасны баяр тохиож байна.
- Мөн АНУ-д Шувууны эрхийг хамгаалах үндэсний өдөр тохиож байгаа юм байна.
- 1938 оны энэ өдөр Испанийн эзэн хаан I Хуан Карлос мэндэлж байжээ.
- Харин Германы физикч, Нобелийн шагналтан Макс Борн 1970 оны энэ өдөр таалал төгсчээ.
- 1759 онд АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон нь Марта Дандриж Кюстистэй гэрлэсэн.