
1 дүгээр сарын 06-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 6 дахь өдөр бөгөөд он дуусахад 359 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -21 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 8, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2507.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 362.70, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 16.00 цагаас Шангрила молл IMAX-т П.Анужингийн "Шинэ эрин шинэ хандлага" нэртэй лекц үнэ төлбөргүй зохион байгуулагдана.
- 12.00 цагт ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийнэ.
- "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагт Сүхбаатар аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ тус аймагт болж буй цаг үе улс төрийн үйл ажиллагаа, шүүхийн шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийнэ.
- ХХААХҮЯ-ны хурлын танхимд 09.30 цагт "ЦАЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" болно.
- 11.00 цагт СХД-т байрлах Чингис соосэ ОУС-ийн хажууд JCI Капитал салбар байгууллага, СХД-ийн ЗДТГ, НЭМХ-тэй хамтран хэрэгжүүлж буй "Энгийн дадлаар эрүүл амьсгалъя" төслийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээ болно.
- 19.00 цагаас Олон улсын циркийн тоглолт болно.
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар үргэлжилнэ. 09.00 цагаас УИХ-ын дарга М.Энхболд аймаг, нийслэлийн удирдлагуудтай уулзана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1915 онд Унгарын хөнгөн атлетикч Чак Иболя мэндэлжээ.
- Мөн 1983 оны энэ өдөр Өмнөд Солонгосын хип хоп хөгжимчин Митра Жин мэндэлжээ.
- Харин 1852 оны энэ өдөр Харааны бэрхшээлтэй хүний үсгийг зохиосон Луи Брайль таалал төгсжээ.
- 1931 онд Томас Эдисон нь сүүлчийнхээ патентын өргөдлөө өгсөн.
- 2012 онд Дамаск хотноо нэгэн амиа золиослогч өөртэйгөө хамт бөмбөг тэсэлснээс болж 26 хүн алагдаж, 63 хүн шархдаж байжээ.