
Хотын утаа хорт хийн баг нэхэж байна. Хотын утаа гамшгийн хэмжээнд хүрээд буйг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл өвөл нь халаглаж, зун нь мартдаг жишгээрээ Улаанбаатарчууд утаатай найзлаад олон жил болжээ.
Салхи багатай байвал утаа илт нэмэгддэг. Түүнчлэн агаарын хэм буурч байгаа нь ч нөлөөлсөн болов уу. Тэгвэл агаарын чанарын албаны www.agaar.mn сайтад 11.05 цагт зочилж, агаарын бохирдлын хэмжээг харахад ийм байв.
Тус сайтад +501-ээс дээших бохирдлыг нэн аюултайд тооцсон анхааруулга байна. Гэтэл үзүүлэлт нь энэ тооноос даруй гурав дахин их байгаа бүс ч байна.
Мөн 501-ээс дээш хэмжээтэй бохирдолтой үед дараах арга хэмжээг ав гэж зөвлөсөн байна.
"Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүү" гэжээ.