
1 дүгээр сарын 09-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 9 дахь өдөр бөгөөд он дуусахад 356 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2503.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.10, юань 365.00, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 12.00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд Утааны эсрэг технологийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цахилгаан халаагууртай танилцана.
- 10 дахь жилдээ ажиллаж буй бага ангийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт Багшлийн хөгжлийн ордонд эхэлж байна.
- Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар "Хууль төрөхийн өмнө" сэдэвт хэлэлцүүлэг 10.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнд болно.
- Эрчим хүчний сайд П.Ганхүү Хотын удирдлагуудын хамт 11.30 цагт Сонгинохайрхан дүүрэгт ажиллана.
- МҮЭ-ийн “Ажилчин” сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эв санааны хандивын аян 11.00 цагт МҮЭХ-ны 4 давхрын зааланд зохион байгуулагдана.
- 11.00 цагаас Гадаад паспорт, Иргэний цахим үнэмлэхний сунгалт, олголт болон бүртгэлийн үйлчилгээ, зохиогчийн эрхийн асуудаар Хэвлэлийн бага хурал зарлалаа. ОӨУБЕГ-ын Төв байрны хурлын танхимд/ Цэцэг төвийн ард/ болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2007 онд Apple компанийн гүйцэтгэх захирал Стив Жобс iPhone ухаалаг гар утсыг албан ёсоор танилцуулав.
- 2005 онд Өмнөд Суданы ардын чөлөөлөх арми, Өмнөд Суданы засгийн газартай энхийн гэрээнд гарын үсэг зурснаар, Суданы хоёр дахь иргэний дайн өндөрлөжээ.
- 1960 онд Египетийн ерөнхийлөгч Гамал Абдель Насер Нил мөрний баруун эрэгт Асуаны далан барих шийдвэр гаргаж, 12 тонн гранат, 10 тонн динамитаар тэсэлгээ үйлджээ.
- 1951 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв оффис Нью-Йорк хотноо албан ёсны нээлтээ хийсэн.
- 1923 онд Хуан де ла Чьерва автожираар ниссэн анхны хүн болов.
- 1920 онд Улаан Арми Эрхүү хотыг чөлөөлжээ.