
1 дүгээр сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 10 дахь өдөр бөгөөд он дуусахад 355 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 13, нэг цагаан мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2501.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 363.80, вон 2.08 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга болоод бусад холбогдох хүмүүс өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, сагсан бөмбөгийн лигийн тэмцээнээ хийхэд нь БТСГ-аас дарамт шахалт үзүүлж заал олгохгүй байгаа мэтээр ташаа мэдээлэл өгчээ. БТСГ-аас албан ёсны хариу тайлбар өгөхөөр 12.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн хурал зарлаж байна.
- Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Боловсролын газартай хамтран 09.00-12.00 цагт "Багшийн хөгжлийн ордон"-д ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад сургалт зохион байгуулна.
- Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Зураач Мижидийн Амартүвшингийн "My journey in europe" бие даасан үзэсгэлэн гарч байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2007 онд Гвиней улсад бүх нийтийн ажил хаялт зарласны дараа, тухайн үеийн ерөнхийлөгч Лансана Конте үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөв.
- 1984 онд АНУ, Ватиканы хооронд 117 жил тасраад байсан дипломат харилцаа эргэн сэргэв. 1867 онд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Ватикантай эдийн засаг болон соёлын талаар харилцах бүх харилцаагаа таслах шийдвэр гаргаж байжээ.
- 1946 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн анхны хуралдаан Лондон хотноо эхлэв. Анхны хуралдаанд 51 улсын төлөөлөгчид оролцжээ.
- 1927 онд Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай зөгнөлт кино гэгдэх "Метрополис" кино Германд нээлтээ хийв.
- 1920 онд Версалийн гэрээ байгуулагдсанаар дэлхийн I дайн дуусав.
- 1863 онд Дэлхийн хамгийн хөгшин метро гэгдэх Лондон хотын метроны Паддингтон болон Фаррингтоныг холбосон шугам нээгджээ.
- МЭӨ 49 онд Юлий Цезарь Рубикон голыг гаталсан нь иргэний дайн эхлэх дохио болов.