
1 дүгээр сарын 11-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 11 дахь өдөр бөгөөд он дуусахад 354 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 14, есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2499.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.20, юань 361.30, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Лантуун дохио ТББ, UB Art Gallery, Тусгал гэрэл зургийн бүлгэм хамтран өнөөгийн Монгол улсад “Хүүхдэд” тулгамдаад байгаа хурц асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлж, тоо судлагаагаар нотлож, шийдэл гарцын хамт дэлгэж байна. Тус үзэсгэлэн нь UB Art Gallery-д 11.00 цагаас нээлтээ хийнэ.
- ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ХЗДХЯ дээр 13.00 цагт ХЗДХЯ-ны харьяа агентлагийн дарга нартай 2017 онд хамтран ажиллах үр дүнгийн гэрээ байгуулна.
- Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар болон "Технож бизнес инкубатор төв" ТББ хамтран "Гялгар уутнаас татгалзах өдөр" сургалтыг 10.00-14.00 цагт "Цэнгэг Усны Нөөц, Байгаль Хамгаалах Төв"-д зохион байгуулна.
- Хэвлэл мэдээллийн байгууллагууд утааны эсрэг хамтдаа тэмцэнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр АНУ-д Хүний наймааны эсрэг өдөр тохиож байна.
- Мөн Тунист Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байгаа юм байна.
- 1972 онд Зүүн Пакистан нэрээ Бангладеш болгон өөрчилж, тусгаар тогтнолоо зарлав.
- 1943 онд Дэлхийн II дайн: АНУ болон Их Британийн арми Хятад улсад газар нутгийн эрхийг нь буцаан олгов.
- 1984 оны энэ өдөр WordPress-ыг үүсгэн байгуулагч, веб хөгжүүлэгч Мэтт Мюлленвэг мэндэлжээ.
- 1942 онд Дэлхийн хоёрдугаар дайн: Япончууд Куала-Лумпурыг эзлэн авсан.