
1 дүгээр сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 13 дахь өдөр бөгөөд он дуусахад 352 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 16, долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2498.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 363.00, вон 2.11 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Одоогийн Монгол Улсын Үндсэн Хууль батлагдав.
- Шангрила Молл "ӨРГӨӨ 3" кино театрт 18.00 цагаас Оддын өдөрт "Амьдралоги" киноны уран бүтээлчид оролцоно.
- Монголын банкны холбооны байранд Монголбанк, Банк, санхүүгийн академи, ХБНГУ-ын Хадгаламжийн банкны олон улсын хамтын ажиллагааны сан хамтран Дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
- Ерөнхий сайд 07.30 цагаас МҮХАҮТ-д бизнес эрхлэгчидтэй өглөөний уулзалт хийнэ.
- Мишээл экспо төвд Сар шинэ 2017 үзэсгэлэн худалдаа эхэлнэ.
- Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийн нээлтийг 09:00 цагт нэгдсэн журмаар зохион байгуулахаар боллоо.
- 11.00-13.00 цагийн хооронд Централ тауерын 412 тоотод НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан Зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх олон талт оролцооны байгууллагуудын зөвлөлдөх уулзалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Того улсын чөлөөлөгдсөн өдөр тохиож байна.
- 1969 оны энэ өдөр Италийн гүйлтийн цаначин Стефаниа Белмондо мэндэлжээ.
- 1991 оны энэ өдөр Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин, бүжигчин Кү Ха-ра мэндэлжээ.
- 2001 онд Эль-Сальвадор улсад хүчтэй газар хөдөлж, 800 гаруй хүн амь насаа алдаж байжээ.
- 1990 онд Douglas Wilder Виржини мужийн амбан захирагчаар томилогдсон нь тус улсын хамгийн анхны Африк гаралтай захирагч болж түүхэнд үлджээ.