
1 дүгээр сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 16 дахь өдөр бөгөөд он дуусахад 349 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -17 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 19, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2498.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.40, юань 363.60, вон 2.12 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 14.30 цагт Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн дөрөв дэх бие даасан цомог “Миний найз бүсгүйчүүд” бие цомгийн баярын талаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 15.00 цагаас Зоригийн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийнэ.
- Багш оюутны харилцаан дахь сэтгэл зүйн харилцаа хандлагын асуудлууд тэдгээрийг шийдэх гарцын талаар МУИС, МУБИС, БМДИ, БҮТ-ын хамтарсан эрдэм шинжилгээний хурал 09.00 цагт МУБИС-ын 3-р байранд эхэлнэ.
- ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн буцалтгүй тусламжаар "Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь" төслийг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийн нээлт 15.00 цагт төслийн нээлтийн арга хэмжээ болно.
- Гадаадын иргэн, харьяатын газраас цаг үеийн асуудлаар 12.00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.
- Мишээл экспо төвд Сар шинэ 2017 үзэсгэлэн худалдааны хаалт болно.
- “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх" сургалт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн I-р байранд эхэлнэ.
- "Боловсролын сэтгэлзүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдэх арга зам" эрдэм шинжилгээний хурал 09.00 цагаас МУБИС-ийн 2-р байр/ХБК-ийн зүүн урд/ эхэлнэ.
- "Үндсэн хуулийн хямрла үндэстний туйлдуулж байна" "Бага хуралдай" эрдмийн чуулган 09.10 цагт орон даяар шууд цацагдана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Тайланд болон Мьяанмар улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 2001 онд Бүгд Найрамдах Конго улсын ерөнхийлөгч Laurent-Dйsirй Kabila өөрийн бие хамгаалагчдын нэгт хорлогджээ.
- 1964 онд Америкийн хамгийн алдартай хөгжимт жүжгийн нэг болох "Hello, Dolly" тавигдаж, өдийг хүртэл 2844 удаа тоглогджээ..