
1 дүгээр сарын 17-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 17 дахь өдөр бөгөөд он дуусахад 348 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -19 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 20, гурван хөх мэнгэтэй хөх луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлсөж ундаасах гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2494.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 363.50, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын малчдын хамтын хариуцлагын холбооноос малчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас СХД-ийн МАН хороодын Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийг хууль бусаар сонгож байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Баг, хороодын Иргэдийн нийтийн хурлын хууль бус үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ мэдээлэл хийнэ.
- Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал Монгол 3-р сургууль дээр 11.00 цагаас болно.
- 09.00-18.00 цаг хүртэл ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт ШУА-ийн гишүүн (академич)-д нэр дэвшигчдийн бүтээлийн үзэсгэлэн болно.
- Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг /ЖАЙКА/, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхижүүлэх судалгааны үр дүнг танилцуулах семинар”-ыг 09.00 цагт “Best Western - Туушин” зочид буудалд зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Испани улсад Үндэсний баярын өдөр тохиож байна.
- 1971 оны энэ өдөр Америкийн алдарт дууны зохиолч, продюсер, кино жүжигчин Kid Rock мэндэлжээ.
- 1991 онд Норвегийн одоогийн эзэн хаан Harald V хаан ширээнд сууж байжээ.
- 1996 онд Швейцарь улс албан ёсоор Европын холбоонд элсжээ.
- 1994 онд Лос-Анжелос хотноо 6.5-6.7 баллын хүчтэй газар хөдөлж, 57 хүн амь насаа алдаж, 8700 гаруй хүн бэртэж гэмтжээ.