
НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий иргэд хордож нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэний улмаас шүүхийн шинжилгээний дүгнэлт гартал өнөөдрийн буюу энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас хойш 20-ныг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа ХУДАЛДАХГҮЙ байх шийдвэр гаргалаа.