
1 дүгээр сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 18 дахь өдөр бөгөөд он дуусахад 347 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -24 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 21, хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2495.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 363.50, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болсон асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр 12.00 цагт Төрийн ордны гурван давхарын Их хурлын даргын өрөөний хажуу талын индэр дээр мэдээлэл хийнэ.
- 11.00 цагаас ЦЕГ-аас 2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, 2017 онд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаар мэдээлнэ.
- Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ.
- 11.00 цагт Монголын үсчин, гоо засалчдын хөгжлийн холбоо, БНСУ-ын Кённам дахь үсчин, гоо сайхны холбоо хамтын ажиллагаанд гарын үсэг зурах ёслол Улаанбаатар зочид буудлын 6-р давхарт Хүрээ танхимд болно.
- Монгол Ур чадварын тэмцээн өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр Гагнуур болон Мужааны төрлийн шилдэгүүд тэмцээн уралдаандаа оролцоно. Гагнуурын тэмцээн нь Монгол Германы хамтарсан МСҮТ /120 Номин юнайтэд/ дээр болно.
- "АНУ-ын Зүүн хойд Азийн бодлого ба Монгол-Америкийн харилцаа" сэдэвт залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг 09.00 цагаас Засгийн газрын XI байр /Сонгуулийн ерөнхий хорооны хурлын танхим/-ны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Тайланд улсад Цэргийн баярын өдөр тохиож байна.
- 1994 оны энэ өдөр 2ne1 хамтлагийн Minzy мэндэлжээ.
- 1985 оны энэ өдөр Италийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Riccardo Montolivo мэндэлжээ.
- 2002 онд Сьерра-Леоны иргэний дайн төгсгөл болжээ.