
1 дүгээр сарын 19-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 19 дахь өдөр бөгөөд он дуусахад 346 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -20 хэмийн хүйтэн бол шөнөдөө -32 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 22, нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг дэлбэг олдох гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2492.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 364.50, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжжар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймагт түргэн тусламжийн машин түүнчлэн эрүүл мэндийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбай дээр 15.00 цагт зохион байгуулагдана.
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамны “А” зааланд “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдэвт аяны хэвлэлийн бага хурал болно.
- 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "НӨАТ-ын шинэ хууль эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ" хэлэлцүүлэг болно.
- "Утааны эсрэг ээж аавууд" ТББ-с Монцамэ агентлагийн хэвлэлийн хурлын танхимд 11.00 цагаас хэвлэлийн хурал зарлаж байна.
- 11.30 цагаас Дарханд байрлах "Солар повер интернэйшнл" нарны цахилгаан станцын нээлт болно. Үүнд: МУ-ын Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, Япон улсын Элчин сайд нар оролцон нээлтийн тууз хайчилна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Энэтхэг улсад Үндэсний баярын өдөр тохиож байна.
- 1994 оны энэ өдөр Германы алдарт хөлбөмбөгийн тамирчин Matthias Ginter мэндэлжээ.