
Баянгол дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлд ирүүлсэн дэмжлэг хүссэн хүсэлтийн дагуу БНЧУ болон Ирланд, Бельги зэрэг улсуудад суугаа Монгол иргэд маань идэвхи санаачилгатай ажиллаж, хандив тусламжийн аянаар тус төвийн хүүхдүүдийн бүтэн жилийн үдийн цайны зардлыг даахаар болж, Монголын хүнсний манлай үйлдвэр Өгөөж-Чихэр Боов компанийн чанартай бүтээгдэхүүнээр хангахаар боллоо. Мөн тун удахгүй бусад тусламжийг гардуулах юм.
