
1 дүгээр сарын 19-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 20 дахь өдөр бөгөөд он дуусахад 345 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -27 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 23, есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд эдлэл элбэг дэлбэг олдох гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2490.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 363.50, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт "Эрдэнэс тавантолгой" компанийн удирдлагууд Ерөнхий сайдын өрөөнд мэдээлэл хийнэ.
- 10.00 цагт Монголбанк хэвлэлийн бага хурал хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас ард түмэндээ хандаж төрийн тогтолцоог өөрчилж, "Ардын их хурал"-тай болох хувьсгал тэмцлийн жагсаалд уриалах талаар “Ардын их хурал” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
- Үндэсний хэмжээний шилдэг тэмцээний ялагч болсон шилдэг хүүхдүүдэд дэлхийн тавцанд өрсөлдөх эрхийг нь олгох батламжийг 10.00 цагаас гардуулж өгөх гэж байна.
- 11.00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газраас 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөл, нийслэлийн иргэддээ танилцуулна.
- Монголын Үндэсний Маркетингийн Холбоо, JCI Leader, Вишн Групп хамтран Маркетингийн Зөвлөх Э.Энхбатын “МАРКЕТИНГ 2017” лекцийг зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1971 оны энэ өдөр сүмогийн 66 дахь ёкозүна Ваканохана Масарү мэндэлжээ.
- 1931 оны энэ өдөр "Гели-3 дахь хэт урсагчийг нээсэн АНУ-ын физикч Дэвид Ли мэндэлж байжээ.
- 2016 онд Пакистанд "Bacha Khan" их сургуульд дэлбэрэлт болж, 21 хүн амь насаа алдаж, 50 хүн бэртэж гэмтжээ.