
1 дүгээр сарын 24-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 24 дахь өдөр бөгөөд он дуусахад 341 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2484.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 362.50, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 2017 оны анхдугаар хуралдаан 11.00 цагаас Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд болно.
- "Тусгал" клубын гэрэл зургийн үзэсгэлэн 13.00 цагт Шангри-Ла моллын нэг давхарт нээгдэнэ.
- 11.00 цагаас Засаг даргын зөвлөлийн энэ оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.
- Төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн түншлэл, хамтын ажиллагааны үндсийг тавьж олон улсад магадлан итгэмжлэгдсэн анхны эмнэлэг Интермед эмнэлэг болон Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ) нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 11.00-11.30 цагт болно.
- 11.30 цагаас Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн "А" танхимд СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮН тангараг өргөнө.
- Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд09.00 цагаас Шинжлэх ухааны технологийн сангийн байранд ажиллана.
- Монгол инженерийн оюун ухаан, Монголын эрүүл мэндийн хөгжил дэвшилд уриатай "МИТАМ" уулзалт 11.30 цагт Централ тауэрын 4 давхарын хурлын танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Румынд Эв нэгдлийн баярын өдөр тохиож байна.
- Өмнөд Солонгосын алдарт хөлбөмбөгийн тамирчин Ki Sung-yueng 1989 оны энэ өдөр мэндэлжээ.
- 1983 оны энэ өдөр АНУ-ын автомашины уралдаанч Scott Speed мэндэлжээ.
- 2011 онд Москвагийн "Domodedovo" нисэх онгоцны буудалд бөмбөг дэлбэрч, 35 хүн нас барж, 180 орчим хүн бэртэж гэмтжээ.