
1 дүгээр сарын 25-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 25 дахь өдөр бөгөөд он дуусахад 340 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 28, дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2480.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.20, юань 361.00, вон 2.10 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Багануур дүүрэгт баригдах олон улсын “Эе эв” хүүхэд, залуучуудын соёл, спорт, экологийн хөгжлийн төвийн төслийн ажлыг НЗДТГ-аас зогсоосон асуудлаар “Эе эв” хүүхдийн хөгжлийн төлөө сангаас мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын даалин урлалыг Юнескогийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 онд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулах хурал Шангри –Ла зочид буудлын их танхимд 9.00-17.00 цагт болно.
- БСШУС-ын сайдын тушаалаар багш мэргэжлийн хамгийн өндөр зэрэг болон “Зөвлөх “ зэргийг олгодог журамтай. Энэ жилийн мэргэжлийн үнэмлэх гардуулах, зөвлөлдөх уулзалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 10.00-16.00 цагийн хооронд зохион байгуулна.
- 10.00 цагт Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт болно. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин зэрэг өргөн хүрээний асуудлууд яригдана.
- 11.00 цагт Нээлттэй нийгэм хүрээлэн зааланд 2016 оны Монгол улсын Авлигын индексийг Транспэрэнси Интэрнэшнл Монгол байгууллагаас зарлана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Египет улсад Цагдаа нарын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1924 онд Шамонигийн олимп-нээгдсэн.
- 1938 оны энэ өдөр ЗХУ-ын домогт дуучин, ая зохиогч, яруу найрагч, жүжигчин Владимир Высоцкий мэндэлжээ.
- 2013 онд Венесуэл улсын Barquisimeto хотын нэгэн шоронд болсон бослогын үеэр 50 гаруй хүн амь насаа алдаж, 120 орчим хүн бэртэж гэмтжээ.
- 2004 онд НАСА-гийн хөөргөсөн ровер Ангараг гариг дээр газарджээ.