
1 дүгээр сарын 26-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 26 дахь өдөр бөгөөд он дуусахад 339 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 29, гурван хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2480.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 361.00, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Монгол Улсын 12 дахь Ерөнхий Сайд 1952 оны энэ өдөр таалал төгсчээ.
- МҮХАҮТанхим, ШУТИС-ийн БУХСургууль хамтран 10.00 цагт тус Танхимын үзэсгэлэнгийн танхим, 507 тоот уулзалтын өрөөнд “ЖДБ ба МХХТ-ийн салбарын эдийн засаг, менежментийн асуудлууд” сэдэвт онол, практикийн хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулна.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Залуу малчдыг дэмжих аяны хүрээнд тоглогдох “Увертюра” хамтлагийн “Монгол минь” тоглолт болон Морин спорт, залуу уяачдын холбооноос санаачилсан тус аяны талаарх мэдээллийг сонирхоорой.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” төрийн бус байгааллагаас төрийн далбаа, төрийн дуулал алдаатай байгаа талаар “Төрийн дууллаа билэгдэн өргөе” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 13.00 цагаас Нэг хүртэлх насандаа эндсэн хүүхдүүдийн 51 хувь нь (2011 оны байдлаар) жирэмсний үеийн эмгэгийн улмаас хорвоог орхисон нь тогтоогдсон аж. Иймээс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад жирэмсний хяналтыг сайжруулах нь үр дүнтэй талаар “Гэрэлт Ирээдүй” төслийн багаас мэдээлэл хийнэ.
- Кувейтын Засгийн газар болон МУЗН-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол МУЗН-ийн төв байранд 11.00 цагт эхэлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Оффшор дансанд хамааралтай улс төрчдийн асуудлаар Ард түмний онц түр зөвлөл хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Энхрий үрс халуун сэтгэл НҮТББ-аас СХД 22-р хороо тахилтад баригдах Ард түмний эмнэлэгийн барилгын ажлын явцын талаар мөн төрийн өмчийн хорооноос ирсэн мэдэгдлийн талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Панам улсад Инженерүүдийн баярын өдөр тохиож байна.
- Өнөөдөр Гаалийн олон улсын баярын өдөр тохиож байгаа аж.
- 1980 онд Египет болон Израиль улсууд дипломат харилцаа тогтоожээ.
- 1965 онд Хинди хэл Энэтхэг улсын албан ёсны үндэсний хэл соёл болжээ.