
1 дүгээр сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 27 дахь өдөр бөгөөд он дуусахад 338 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. Шөнөдөө бага зэргийн цас орох гэнэ.
- Билгийн тооллын 230, хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одох гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2468.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.10, юань 360.00, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.30 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын VII хуралдаан хуралдана.
- МУБИС-ийн оюутан залуус цусаа өгч АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ сайн үйлсийн аянд нэгдэж, 12.00 цагт МУБИС-ийн А байрны 1 давхарт байрлах Оюутанд үйлчлэх төвд болох МДХ-ны хүндэтгэлийн арга хэмжээ болно.
- Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг эсэргүүцсэн ээж, аавуудын тайван жагсаал хийх гэж байгаа талаар МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд 11.00 цагт Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос мэдээлэл хийнэ.
- Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн" УЕПГ-ын байранд болно.
- Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс "Гараас гарт" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна.
- “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч ” сургалт 16.00 цагаас АНУ-ын элчин сайдын яамны урд байрлах СИТИ их сургууль дээр болно.
- 08.30 цагаас Нийслэлийн онцгой комиссын хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Канадад Гэр бүлийн Бичиг үсгийн өдөр тохиож байна.
- 1989 оын энэ өдөр Испанийн алдарт хөлбөмбөгийн тамирчин Alberto Botнa мэндэлжээ.
- 1931 оны энэ өдөр сүмогийн 25 дахь ёкозүна II Нишиноүми Кажиро таалал төгсчээ.
- 1996 онд Германд анх удаа Галд амь үрэгдэж нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр болгон зарлажээ.