
1 дүгээр сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 30 дахь өдөр бөгөөд он дуусахад 335 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -16 хэмийн хүйтэн бол шөнөдөө -29 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 3, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2456.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 358.00, вон 2.09 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас "Мөнх тэнгэрийн хууль хэрэгжиж эхэллээ" сэдвээр Мөнх тэнгэрийн оньс төвөөс мэдээлэл хийнэ.
- 12.00 цагаас НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын удирдлагуудтай уулзана.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас ХУД-ийн "Нэхмэлийн шар” байрны оршин суугчид дахин төлөвлөлтийн тендер цуцлагдсантай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Нийслэлийн төлөвлөгөөний газрынхан улсын комисст хууль бусаар барилга хүлээн авсан талаар "Бүрэн цутгамал" ХХК-иас мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас "Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө" хөдөлгөөн өрнүүлж ард түмэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив тусламж цуглуулах уриалга гаргаж Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав мэдээлэл хийнэ.Мөн энэ талаарх тооцооллыг танилцуулна.
- MN-Мэдээллийн төвд 14.00 цагаас “Universe best songs-2017" шоуны талаар мэдээлнэ.
- 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "2016 оны Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Грект Багш нарын баярын өдөр тохиож байна.
- 1990 оны энэ өдөр Германы алдарт хөлбөмбөгийн тамирчин Nils Miatke мэндэлжээ.
- 1938 оны энэ өдөр Узбекстан улсын анхны ерөнхийлөгч Islam Karimov мэндэлж байжээ.
- 2013 онд БНСУ "Naro-1" буюу анхны тээвэрлэгч пуужингаа амжилттай хөөргөжээ.
- 2003 онд Бельгийн вант улс албан ёсоор ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.
- 1948 онд Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрч Махатма Ганди Nathuram Godse хэмээх нэгэн өмгөөлөгчид буудуулан нас баржээ.