
Дүүргийн засаг даргын “Нэг цонхны үйлчилгээний хуваарийг дахин батлах тухай” A/4 тоот захирамж 1 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.
Дүүргийн “Hэг цонхны үйлчилгээ”-гээр 28.662 иргэн үйлчлүүлж 28.662 асуудлыг шийдвэрлэсэн байна.2017 оны нэгдүгээр сарын байдлаар 19 хорооны ”Hэг цонхны үйлчилгээ”-гээр 5570 иргэн үйлчлүүлж 5167 асуудлыг шийдвэрлэсэн.нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Hэг цонхны үйлчилгээ”-ээр 34.232 иргэн үйлчлүүлж 33.829 асуудлыг шийдвэрлэсэн