
2 дугаар сарын 2-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 33 дахь өдөр бөгөөд он дуусахад 332 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -11 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 6, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжрах гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2470.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 360.50, вон 2.11 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 1893 оны энэ өдөр Монгол улсын цэргийн жанжин Дамдины Сүхбаатар мэндэлжээ.
- Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн Т.Д.Валовая Монгол Улсад 2 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд ажлын айлчлал хийнэ.
- 11.40 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойнд зориулсан Ерөнхий боловсролын 2-р сургуулийн сурагчдийн бүтээлийн үзэсгэлэн, илтгэлийн тэмцээн болно.
- "Автотээврийн менежментийг сайжруулах жил - 2017" мэргэжил, арга зүйн зөвлөгөөнийг Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд зохион байгуулна.
- 11.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд Монгол Ардын намд 124 гишүүн элсүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
- 13.00 цагаас Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордны 2 давхарт зохион байгуулагдана.
- 13.40 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ - УИХ, ЗГ болон албаны хүмүүс оролцоно.
- 14.00 цагаас Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно.
- Нийслэлийн “Нээлттэй ажлын байр” өдөрлөг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Ус, чийг намгархан газрын дэлхийн өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Олон Улсын Зохион бүтээгчдийн өдөр тохиож байна.
- 1986 оны энэ өдөр Америкийн дуучин, жүжигчин Gemma Arterton мэндэлжээ.
- 2007 онд Индонези, Жакартад ойрын 300 жилд болоогүй үеийн гамшиг тохиож, 400 сая ам.долларын хор хохирол учруулжээ.