
2 дугаар сарын 3-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 34 дахь өдөр бөгөөд он дуусахад 331 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 7, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл хийх гэнэ. Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2480.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 362.70, вон 2.13 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Сүхбаатар дүүргийн 11-р хорооны Дотны туслагч өрхийн эрүүл мэндийн төв дээр Эмч нар, сувилагч нарыг стрессээс ангид байлгах зорилгоор өөрсдийн мөнгөөр авсан номоо нээж номын баяр хийнэ.
- 11.30 минутаас БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд “Business Simulation” буюу бизнес загварчлалын олон улсын тэмцээн тэмцээнд амжилттай оролцсон оюутнуудад БСШУС-ын Сайд Ж.Батсуурь ACBSP байгууллагын Цом, сертификатыг гардуулж өгнө.
- Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг” 11.00 цагаас нээлтээ хийнэ.
- 11.00 цагт УИХ-ын гишүүн С.Чинзориг Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэнэ.
- Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт 09.00 цагаас “Нийгмийн халамжийн үйлчилгээний үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сургалт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1972 онд 11 дэх удаагийн өвлийн олимп Японы Саппоро хотод нээлтээ хийв.
- 1969 онд Кайрт болсон Палестины Чөлөөлөх Байгууллагын хурлаар Ясир Арафат тэргүүнээр сонгогдов.
- 1966 онд Зөвлөлт Холбоот Улсын сансар судлалын "Луна-9" станц хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны гадаргуу дээр бууж чадсан.
- 1962 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Куба улстай хийх гадаад худалдааг хориглож, эдийн засгийн хориг арга хэмжээг эхлүүлэв.
- 1815 онд Швейцари улсад анх удаа худалдааны зорилго бүхий бяслагны үйлдвэр ашиглалтад орсон.
- 1783 онд Испани улс Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.