
2 дугаар сарын 8-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 39 дахь өдөр бөгөөд он дуусахад 326 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -25 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 12, найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2480.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 363.70, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 1895 Монгол Улсын Ерөнхий Сайд Хорлоогийн Чойбалсан мэндэлжээ.
- Хөгжим Бүжгийн Коллежийн 207 тоотод 15.00 цагаас Монголд анх удаа тоглох гэж буй Испаний жазз төгөлдөр хуурч Игнази Террезагийн тоглолтын хэвлэлийн бага хурал болно.
- 09.00 цагаас МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд судалгааны хоёр төслийн танилцуулга хурал болно.
- Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс маргааш буюу 2017.02.08.ны өдрийн 10цагт Тус шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэсэн байдал зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.
- 11.40 цагаас 3-р хороололд байрлах “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт “Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1828 онд "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь", "Дэлхийг тойрсон 80 хоног", "Нууцат арал" романуудын зохиолч Жюль Верн мэндэлжээ.
- Өнөөдөр Энэтхэгт Гэрлэх санал тавих өдөр тохиож байна. Уг өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын 08-нд тэмдэглэдэг аж.
- 1991 оны энэ өдөр Италийн алдарт хөлбөмбөгчин Roberto Soriano мэндэлжээ.
- 1937 оны энэ өдөр Хятадын хүний эрхийн төлөө тэмцэгч, босогч Harry Wu мэндэлжээ.
- 2014 онд Саудын Арабын Мединад нэгэн зочид буудалд гал гарч, 15 хүн амь насаа алдаж, 130 гаруй хүн бэртэж гэмтжээ.
- 1971 онд NASDAQ хувьцааны арилжаа анх удаа нээгджээ.