
Анх Бизнетворк цахим сүлжээгээр нэгдсэн залуус өглөөнөөс үдэш хүртэл хотын зам талбайг борви бохисхийлгүй цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчдад баярласанаа илэрхийлж бага ч гэсэн сэтгэлийн дулаан бэлэглье гэсэн санаачлага гарган жил бүрийн цагаан сарын сарын өмнө халуун аарц, чанасан адууны махыг ажлын байранд өгч үйлчлэх арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өдгөө энэхүү үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар 8 дахь жилийнхээ арга хэмжээг зохион байгуулахад бэлэн болжээ.
Энэ удаагийн "СЭТГЭЛИЙН ДУЛААН БЭЛЭГЛЭЕ-8" үйл ажиллагаанд утаанаас "Эрхэм нөхөрлөл" фэйсбүүк групп, фэйсбүүкийн бусад группууд хамтран оролцох юм.
2017 оны 02 дугаар сарын 17-ны шөнө аарц, адууны махаа чанаж хоноод 18-ны өглөө тараалтаа эхэлнэ. ТҮК-ийн 700 гаруй ажилчид, цагдаагийн 300 гаруй албан хаагчдад талархлаа илэрхийлж ажлын байран дээр нь очиж адууны чанасан мах, халуун аарц, маскаа бэлэглэнэ.
Энэхүү үйл ажиллагаанд мөнгөн хандив болон дараах зүйлсээс өөрийн боломжоор хандивлаж болохын зэрэгцээ биечлэн оролцох боломжтой. Үүнд:
1. Адууны мах / цул / 150 кг
2. Аарц / Шүүсэн / 30кг
3. Төмс 80кг
4. Сонгино 12кг
5. Лууван 35кг
6. Дарсан огурцы 20кг
7. Гурил 5кг
8. Элсэн чихэр 20кг
9. Шар тос 4кг
10. Талх / зүссэн / 40уут
11. Пакет / Хоолны / 900ш
12. Аяга / 1 удаагийн / 900ш
13. Сэрээ / 1 удаа / 900ш
14. Хэвийн боов иж бүрдэл 18ш
15. Уут /том/ 70 ш /жижиг/ 900 ш
16. Салфетка 10 уут
17. Давс хоол амтлагч 3 уут
18. Хүнсний бээлий 2 уут
Мөнгөн хандив хүлээн авах дансны дугаар: Хаан банк 5020924228 Хүлээн авагч Батдорж /Жич: facebook нэрээ гүйлгээний утга дээр утасны дугаартайгаа заавал бичээрэй./ Дансны мэдээллийг эвэнт дээр тайлагнана.
Лавлах утас:88401552,99116009
https://www.facebook.com/events/613466062187889