
2 дугаар сарын 9-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 40 дахь өдөр бөгөөд он дуусахад 325 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -12 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 13, долоон улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал ирэх гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2484.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 363.70, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- "Бизнесийн итгэлийн индекс 2016" судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 11.00 цагт МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулна.
- ХХААХҮЯ-ны хурлын танхимд 11.00 цагт Мах сүүний анхдугаар аяны хүрээнд хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг танилцуулах эхний ээлжийн сургалт, хэлэлцүүлэг болно.
- 10.00 цагт Баянгол дүүрэг, 14-р хороо 18-р байр, 4-р орц 40 тоотод Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн "Сургалт, зөвлөх үйлчилгээний төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно.
- "МЭРГЭД ГАРАХЫН ОРОН НЭРТ ТОГТООСОН ДАЯГААС ГАНЖУУР ДАНЖУУРЫГ ТОЛЬДОХУЙ" батламж залах ёслол Монгол Улсын Үндэсний номын санд 11.40 цагаас болно.
- МУИС-ийн сургалтын суурь төлбөрийн талаар Үндэсний аудитын газрын шинжээчийн албан шаардлагатай холбогдуулан санал боловсруулж, Үндэсний аудитын газартай хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Эрдэнэчимэгээр ахлуулан байгуулж ажлынхаа үр дүнг Удирдах зөвлөлд танилцуулна.
- "В" танхимд 11.00 цагаас НББСШУБХороо 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийнэ.
- 13.00 цагт Захиргааны хэргийн шүүх дээр Ноён уулын шүүх хурал болно.
- МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 11.00 цагт ХХААХҮЯ-нд ажиллана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1912 оны энэ өдөр сүмогийн 35 дахь ёкозүна Фүтабаяма Садажи мэндэлжээ.
- 1987 оны энэ өдөр Америкийн жүжигчин Michael B. Jordan мэндэлжээ.
- 1986 онд Харли-гийн сүүлт од хамгийн сүүлд Нарны аймагт үзэгджээ.
- 1975 онд ЗХУ-н "Soyuz 17" сансрын хөлөг дэлхийд буцаж иржээ.