
2 дугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 41 дахь өдөр бөгөөд он дуусахад 324 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 14, зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2487.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 363.50, вон 2.17 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Туушингийн Соёмбо танхимд "Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлага" сэдэвт хурал болно.
- Дуучин Хүрэлээгийн “Миний дурласан бүсгүй” цомгийн нээлт, хэвлэлийн бага хурал 11.40 цагт “Hi-Fi records”-ийн төв салбарт болох бөгөөд эхний 50 хүнд цомгоо үнэгүй бэлэглэх аж.
- 10.00 цагт арилжааны банкуудын гүйцэтгэх захирлууд Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Монголбанкны байранд болно.
- Монгол Тулгатан ТББ-аас "Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе" аяныг эхлүүлж байна. Аяныг эхлүүлж байгаатай холбогдуулан 11.00 цагаас Зууны Мэдээ сонины хэвлэлийн бага хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
- 14.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд гялгар уутны хэрэглээнээс татгалзах уриалга, "Гялгар уутгүй өдөр"-ийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- 09:00 цагаас “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд хэрэглэгчийн өргөдөл гомдлыг барагдуулах, иргэдийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэхэд хорооны нийгмийн ажилтны үүрэг ролийн талаар ШӨХТГ-аас нийслэлийн хороодод зориулсан сургалт эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Итали улсад Цөлөгдөгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.
- 1991 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин Emma Roberts мэндэлжээ.
- Мөн 1990 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын хамтлаг болох SNSD-ийн дуучин Choi Soo-young мэндэлжээ.
- Харин 2005 оны энэ өдөр АНУ-ын алдарт кино жүжигчин таалал төгсчээ.
- 2013 онд Энэтхэгийн Allahabad хотноо Kumbh Mela фестивалийн үеэр нэгэн галт тэрэг осолдож, 36 хүн амь насаа алдаж, 39 хүн бэртэж гэмтжээ.