Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй "Меридиан" ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй "Меридиан" ХХК-ийн 900 ам метр газар эзэмших эрхийг цуцаллаа.
2024-06-25

Гадаадад бүртгүүлсэн сонгогчдын 73.2 хувь нь саналаа өгчээ

УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор гадаадад бүртгүүлсэн 13 095 сонгогчоос 9579 нь буюу 73.2 хувь нь саналаа өгчээ. Хилийн чанадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулах Төв комиссынхон үүнийг өндөр үзүүлэлт хэмээн дүгнэж байна. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаадад байгаа иргэдийн санал хураалтад оролцсон хувь 73 хувьд хүрсэн ч бүртгүүлсэн сонгогч нь одоогийнхоос цөөн буюу 7500 байв. Энэ удаа дөрвөн өдрийн турш санал хураалт явуулж, цахимаар бүртгэсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн хэмээн үзэж буй аж. Монголчууд олноор амьдардаг улсуудын нэг БНСУ-д 2057 сонгогч бүртгүүлснээс 69 хувь нь оролцжээ. Ер нь цөөн монгол хүнтэй ихэнх оронд бүртгүүлсэн бүх сонгогч нь саналаа өгсөн байна. 20-39 насныхны оролцоо өндөр байж.
2024-06-25

Хоёр хүний амийг бүрэлгэсэн хэрэгт 20 настай залууг шалгаж байна

Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дахь орон сууцад хүний амийг хөнөөсөн тухай мэдээллийг энэ сарын 21-ний 07.10 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсний дагуу тус дүүргийн Цагдаагийн газар, ЭЦА, МБА-ныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Ш гэх 16 настай охин гэмт этгээдийн гарт амиа алдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 32 настай З гэх бүсгүйг ч хөнөөн, цогцсыг нь гэртээ нуусан байсан нь тодорхой болсон гэнэ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн XIX хороонд оршин суудаг 20 настай Д гэх залуу үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож буй аж. Тэрбээр энэ сарын 8-9-нд шилжих шөнө эхний гэмт хэргээ үйлдээд, хохирогчийн цогцсыг гэртээ нуусан байжээ. 
2024-06-25

“Хар машин”-ыг орон даяар шалган туршлаа

УИХ-ын ээлжит сонгуульд ашиглах “хар машин” гэгддэг автоматжуулсан хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, есөн дүүргийн 2198 хэсгийн санал авах байранд өчигдөр нэгэн зэрэг шалган туршлаа. Санал авах байранд ашиглах камерын болон ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороодод гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа, эсэхийг үүгээр шалгав. Эл “шалгалт”-ыг улс төрийн нам, эвсэл болон иргэд, ажиглагчдын төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилсан юм. 
2024-06-25

Наймдугаар тойрог: Шинэ салхи үлээх үү

МАН-аас энд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн болон дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг нэр дэвшүүлсэн юм. Эдгээрээс олон нийтэд төдийлөн танил биш гишүүн нь Э.Бат-Амгалан. Тэрбээр Баянзүрх дүүргийн, дараа нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын хувьд Н.Баярмөнхөд давуу тал байж мэднэ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд дүүрэгтээ ажил хийсэн бол шүү дээ. Намынхаа буруу булхайг нээлттэй шүүмжилж чаддаг, шударга гэж харагддаг учраас олон нийтэд нэр хүнд гайгүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр. Тэрбээр эрх баригч намаас илгээсэн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх болно.
2024-06-25

Яармагийн шинэ гүүр үерт автаагүй гэв

Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон Яармагийн гүүр ашиглалтад орохоосоо ч өмнө үерийн усанд автсан тухай мэдээлэл цахим орчинд түгээд буй. Уг гүүрийг барих ажлыг өнгөрсөн онд албан ёсоор эхлүүлсэн гэх агаад зургаадугаар сарын 1-нд ашиглалтад оруулна хэмээн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдэж байсан юм. Мөн уг гүүрийг 77.8 тэрбум төгрөгөөр босгож буй гэх мэдээлэл бий. 
2024-06-25

Монголчууд жилд 2.5 сая тонн хог хаядаг

Манай улсын хэмжээнд жилд дунджаар 3.5 сая тонн хог хаягдал үүсдэг. Улаанбаатар хотоос 42,5 хувь нь буюу 1,4 сая тонн нь бий болдог аж. Нийт хог хаягдлын 3 хувь нь буюу 105 000 тонн нь гялгар уутны хаягдал.
2024-06-25

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Монгол уран бүтээлчид Япон Улсад арьсан урлагийн үзэсгэлэнд оролцоно

Өнөөдөр гадаа 21 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2024-06-25

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар орно

Улаанбаатар хотод зургадугаар сарын 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Өмнөх өдрүүдийн орсон борооны улмаас Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэсэн.
2024-06-25

Барилга, хот байгуулалтын бэлэн байдлыг “хангалттай” хэмээн дүгнэжээ

Барилга, хот байгуулалтын Улсын албанд үерийн аюулын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үзлэгийг Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр зохион байгууллаа.
2024-06-24

Түүх, соёл, байгалийн түүхэн дурсгалт газрууд болон үндэсний уламжлалыг харилцан сурталчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. “Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа.
2024-06-24

Материал судлал, нанотехнологийн талаар ирэх сард хэлэлцэх нь

Түүнчлэн үндэсний хэмжээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоог сайжруулах зорилготойг зохион байгуулагчид нь онцоллоо. Хурлын үеэр олон улсын болон дотоодын эрдэмтэд залуу судлаачдын илтгэлийг хэлэлцүүлж, орчин үеийн судалгааны чиг хандлагатай танилцаж, харилцан туршлага солилцох боломжтой аж. Мөн тус хуралд физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Константин Новоселов оролцохоор болжээ. Тэрбээр 2004 онд “Графен” буюу нэг атомын зузаантай, нүүрстөрөгчийн атомоос тогтсон, хоёр хэмжээст материалыг туршилтаар гарган авч байсан юм.
2024-06-24

Хархорины хогийн цэгийг ландфилын аргаар булшилжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын удирдлагаас “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын нэгдсэн хогийн цэгийг ландфилын аргаар булшлах ажлыг Девсофт ХХК-тэй хамтран зохион байгууллаа.
2024-06-24

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг өнөөдөр нээнэ

Монголын урчуудын эвлэл болон БНСУ-ын Зураачдын холбооны соёлын хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг өнөөдөр үзэгчдийн хүртээл болгох нь. Үзэсгэлэн энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх бөгөөд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд бүтээлүүдийг дэлгэх гэнэ. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Орчин үеийн дизайны холбооноос гурван жилд нэг удаа зохион байгуулдаг постер дизайны триналлегийн үзэсгэлэнг наймдугаар сарын 12-нд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ.
2024-06-24

Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн өнөөдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.
2024-06-24

Олон улсын тэмцээнд Монгол сонсогч нар тэргүүллээ

Оросын Холбооны Улс (ОХУ)-ын Кострома хотод байрлах “Цацраг Хими Биологиос хамгаалах цэргийн академи”-аас жил бүр зохион байгуулдаг “Безопасная среда” олон улсын тэмцээн 2024 оны зургадугаар сарын 15-20-ны өдрүүдэд явагджээ.
2024-06-24

Манай улсын хамгийн урт хавцлыг тойрох марафоныг “Elite runners” клубийнхэн зохион байгуулна

Бодончийн хавцал нь Ховд аймгийн Алтай сумын нутагт оршдог Монгол Улсын хамгийн урт хавцал юм. Иймд дээрх марафон нь тус хавцлын эх буюу Бага Улаандаваанаас гараанаас гарч хавцлын аманд орших Ховд аймгийн Алтай сумын төв хүртэлх 100 км зайд марафон гүйлт болох юм байна. 100 км-ийн турш нийт 1645 м уруу, 308 м өгсүүр замаар явах гэнэ. Тиймээс оролцогчид хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэйг зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн удирдамждаа багийн гишүүдийн насны дундаж 33-аас доошгүй, хүйсийн харьцаа эмэгтэй гурваас доошгүй, эрэгтэй дөрвөөс дээшгүй байхыг тусгажээ. “Бодонч” марафоны бүртгэл ирэх сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм.
2024-06-24

“Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна

Зургадугаар сарын 10-ны өдрөөс наймдугаар сарын 12-ны өдрүүдэд “Байгаль хамгаалал-2024” нэгдсэн үйл ажиллагааг орон нутагт “ОРЧНОО БҮҮ БОХИРДУУЛ”, нийслэл хотод “ЦЭВЭРЧ ИРГЭН-ЦЭМЦГЭР ХОТ” уриатайгаар зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтарч байгаа аж.
2024-06-24