БНСУ-ын Сөүл хотод Дэлхийн дартсын холбооны 24 дэх удаагийн “Дэлхийн цом” тэмцээнийг зохион байгуулна. Тус тэмцээнд эх орноо төлөөлж оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах эрэгтэй, эмэгтэй тамирчин сонгон шалгаруулалтболсон. Эмэгтэйчүүдээс Ц.Амгалан, эрэгтэйчүүдээс Т.Пүрэвлоов шалгарч тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх нь. Дартстай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Өсвөр үеийн дартс корпорациас Ковентри хотод зохион байгуулсан “JDC academy coaching certificate” дартсын багш дасгалжуулагчийн батламж олгох сургалтад Монголоос Х.Одбилэг, Г.Гэрэлчимэг, Ц.Азхүү, Б.Төгөлдөр нар анх удаа хамрагдаж, албан ёсны батламжаа гардан авчээ.