Азийн теннисний холбооноос зохион байгуулдаг 12 хүртэлх насныхны тивийн аварга шалгаруулах багийн тэмцээний Зүүн Азийн шалгаруулалт БНХАУ-д энэ сарын 21-25-нд болсон. Шалгаруулалтад зургаан орны баг оролцож, гурав нь аваргын төлөө эрхээ авах юм. Монголын эмэгтэй тамирчид Хонконг, Тайвань, хөвгүүд БНСУ-ын болон эзэн орны багтай тоглоно. Сонирхуулахад, Малайз улсад өнгөрсөн сард болсон “Bil¬lie jean king cup” эмэгтэйчүүдийн багийн ДАШТ-ий Ази тивийн II группийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн шигшээ баг тэргүүлж, түүхэн амжилт гаргасан билээ. Манайхан Малайз, Сингапур, Марина арлын улсын багийг тус бүр хожин хэсгээ тэргүүлснээр “Play off”-т Филиппиний хүчирхэг багийг буулган авч, Ази тивийн I группт ирэх жил дэвшин тоглох эрх өвөртөлсөн юм.