Катарын Үндэсний музейн үзмэрүүдээр тусгай үзэсгэлэн зохион байгуулна
Монголын Үндэсний музей, Катарын Үндэсний музей хооронд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах харилцан ойлголцолын “Санамж бичиг” байгуулж, Монголын Үндэсний музейн захирал, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо, Катарын Үндэсний музейн захирал, эрхэм шейх Абдулазиз Хамад Аль-Тани нар гарын үсэг зурлаа.
2023-12-24
“Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн нээлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийг тохиолдуулан “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг өчигдөр Үндэсний номын санд нээлээ. Тус үзэсгэлэнг монголч судлаачдын “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Манж Чин улсын 200 гаруй жилийн дарлалыг зогсоож, Монголынхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн зургийг үзэсгэлэнд дэлгэн, олон нийтэд үзүүлж байгаа аж. Түүнчлэн Богд хаан болон шашин, төрийн зүтгэлтнүүдийн түүхэн гэрэл зургийг сонирхууллаа. Тухайлбал, Дилов хутаг Б.Жамсранжавын хөргийг ч олон нийтэд танилцуулав. Тэрбээр Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад, албан бичиггүй хэмээх шалтгаанаар Хиагтын хилээс буцаж байсан ажээ.
2023-12-22
Монгол орны нутгаас олдсон эмээлийн судалгааг олон улсын сэтгүүлд хэвлэжээ
Монгол орны нутгаас илрүүлж, судалсан эртний эмээлийн талаарх өгүүллийг олон улсын “Antiquity journal” сэтгүүлд хэвлэжээ. Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулын агуйн оршуулгаас Монголын үндэсний музейн судлаачид 2014 онд Жужан улсын үед холбогдох модон эмээл илрүүлсэн юм байна. Энэ нь Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд олдоод буй хамгийн эртний зүймэл модон эмээл аж. Тухайн үед агуйн шарил тоногдсон талаар цагдаагийн байгууллагаас Монголын үндэсний музейн археологичдод мэдэгджээ. Хоёр талдаа арьсан оосортой, хар, улаан өнгөөр будсан хус эмээл, төмөр хошуу, модон харвааны хэрэгсэл, муммижуулсан морины үлдэгдэл зэрэг хэд хэдэн эд өлгийн зүйлийг цагдаа нар хураан авсан байсан аж.
2023-12-15
Зургаан өвийг соёлын биет бус өвийн жагсаалтад оруулжээ
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны XVIII чуулган Бүгд Найрамдах Ботсвана Улсын Касане хотноо арванхоёрдугаар сарын 5–8-ны өдрүүдэд боллоо. Чуулганы хуралдаанаар хорооны гишүүн 24 орны шийдвэрээр зургаан өвийг соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад, 45 өвийг төлөөллийн жагсаалтад бүртгэж, дөрвөн хөтөлбөрийг хадгалалт хамгаалалтын сайн жишээгээр сонгон баталгаажуулжээ.
2023-12-15
"Утгын чимэг-2023" наадамд "Тамга" өгүүллэг тэргүүллээ
Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг 2023" наадам өргөн дэлгэр, үзэх сонсох сонин сайхантай болж өнгөрлөө. Үгийн яруу сайхан эл наадмыг өнөө жил Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа.
2023-12-11
Түүхэн барилгад “дайсагнахгүй”, халдахгүй байх шалтгаан
Урсгал засвар, хүчитгэл хийхгүй байсаар “Ашиглалтын шаардлага хангахгүй”, “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн актлаад нураачихдаг. Үгүй бол өргөтгөн шинэчилж, засаж сайжруулах нэрийдлээр суурин дээр нь өөр зориулалттай барилга, байгууламж босгочихно.
2023-12-04
Морин хуурын чуулга Шанхай хотноо тоглолоо
Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо БНХАУ-ын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав.
2023-11-27
Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал авч эхлэв
Монголын аялал жуулчлалын холбооноос “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд жуулчид олноороо зорин очдог урлаг соёлын болон үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой аяныг эхлүүлээд байна. Тус холбооныхон үүний хүрээнд аялал жуулчлалын салбарынхнаас үйлчилгээний байгууллагуудтай холбоотой санал асуулгыг авсны үндсэн дээр тухайн газруудад зөвлөмж хүргүүлэх аж. Эхний ээлжид Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг авч эхэлжээ.
2023-11-27
Кэмбрижийн их сургуультай хамтран Чингис хаан судлалыг хөгжүүлнэ
Соёлын сайд Ч.Номин Британийн Парламентын Нийтийн танхимын Соёл, дижитал, спортын хорооны дарга Кэйролайн Диненажин болон Сүүдрийн Засгийн газрын Ази-Номхон далайн асуудал хариуцсан сайд Кэтрин Вэст нартай уулзаж, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
2023-11-24
Морин хуурын чуулга Шанхай хотод тоглоно
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо арваннэгдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхимд толилуулна.
2023-11-24
“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэн дэлгэлээ
“Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэнг Монгол цэргийн музейд өчигдөр нээлээ. Тус үзэсгэлэнг Өвөр Монголыг чөлөөлөх дайныг 1913 онд Монголоос эхлүүлсний 110 жилийн ойд зориулжээ. Агуулгын хувьд таван хэсгээс бүрдэнэ. Үүнд үндэсний зэвсэгт хүчнийг байгуулсан, Баруун хязгаарыг чөлөөлж төвшитгөсөн хэсэг багтжээ. Мөн Дарьгангын газар орныг сэргийлэн хамгаалах, таван замын байлдаан, Монгол Улсын тусгаар тогтнол ба Хиагтын гурван улсын гэрээ гэсэн агуулгын хүрээнд дэглэн, үзүүлснээрээ онцлогтой.
2023-11-24
Мөсний наадам зохион байгуулна гэв
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулаад буй. Үүнд олон улсын болон дотоодын нислэгийн давтамжийг хадгалах, өвөл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудад цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх, хоёр тэрбум төгрөгөөр “Мазаалай” мөсөн наадам зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдэд ногоон зээл олгох, бага оврын ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг байгуулах зэрэг ажлыг тусгажээ.
2023-11-23