Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулах нь
Морин хуурын олон улсын VII наадмыг энэ сарын 16-23-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгуулна. Эл наадмыг гурван төрлөөр зохиох бөгөөд мэргэжлийн морин хуурч, сонирхогч болон хөгжим урлаач 170 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. “Ковид-2019” цар тахлын улмаас түр завсарласан уг наадмыг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулах гэж буй юм. Түүнчлэн Моринхуурын олон улсын наадмыг цаашид гурван жил тутамд хийхээр болсныг зохион байгуулагчид онцоллоо
2024-07-08
“Playtime 2024” өндөрлөв
“Playtime 2024”-ийг “Earth, music, art, love” уриан дор өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. 22 дахь удаагийн эл наадмын байршлыг өнөө жил сэлгэж Налайх дүүрэгт болгов. Өнгөрсөн жил үер усны аюулаас үүдэн уг наадмыг нэг хоногийн өмнө дуусгасан. Тиймээс энэ жил байршлаа сэлгэж үерийн эрсдэлгүй бүсэд хийжээ. Дөрөв хоногийн турш үргэлжилсэн эл наадамд нийт 2000 орчим жуулчин, 250 гаруй хамтлаг, уран бүтээлч оролцсон гэнэ.
2024-07-08
Гэр бүлийн кино наадамд “Алдагдсан өдрүүд”-ийг сойжээ
ОХУ-ын Ярослав хотод болж буй Олон улсын гэр бүлийн кино наадмын бүрэн хэмжээний хүүхдийн кино ангилалд манай улсыг төлөөлж “Алдагдсан өдрүүд” өрсөлдөж байна. Уг бүтээлийг Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр бүтээж, өнгөрсөн оны хавар үзэгчдэд толилуулсан юм.
2024-07-05
“The night with us” тоглолт ирэх сарын 10-нд болно
“The night with us” тоглолт ирэх сарын 10- нд болно. Эл тоглолтыг“The night” продакшны таван жилийн ойг тохиолдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж буй. “Niciton”, “Camerton”, “Гурван охин”, “Номин талст” хамтлагийнхан эл тоглолтод оролцох аж. Тоглолтын ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллах бөгөөд энтертайнмент шоуг үзэгчдэд толилуулах гэнэ. Хамтлагууд өөрсдийн хит уран бүтээлийг сонордуулах юм байна.
2024-07-05
“Соёлын наадам”-ыг 16 дахь жилдээ зохион байгуулах нь
16 дахь жилдээ болох гэж буй эл наадам нь монголчуудын өв соёл, ардын урлагийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. “Соёлын наадам”-ын үеэр Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет бус өвийг сурталчилсан урлагийн тоглолтууд толилуулах гэнэ. Түүнчлэн язгуур урлаг, монгол цай, цагаан идээ, айргийн соёлтой танилцуулж, казах соёлын гэрээр зочлох боломжтойгоороо онцлог аж.
2024-07-05
Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг танилцууллаа
Дэлхийн үзэгчдийн хүртээл болох ёслолын хувцсыг төрийн их есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимп, нар, сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болон олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрийг алтан утсаар хатгаж урласнаараа онцлог гэнэ. Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9 222 иргэн, үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэжээ. Үүний хүрээнд МҮОХ-ны хамгийн өндөр санал авсан 10 байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа өрнүүлснээр дээрх брэнд баг тамирчдын ёслолын, “Mizuno” спортын хувцсыг урлахаар шийдвэрлэсэн юм.
2024-07-04
“Үдшийн музей 2024”-тэй ирэх даваа гарагт танилцаарай
“Үдшийн музей 2024”-ийг энэ сарын 8-ны 20.00-00.00 цагт үзэгчдийн хүртээл болгоно. Чойжин ламын сүм музейгээс 13 дахь удаагаа зохион байгуулж буй эл арга хэмжээ нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, биет ба биет бус өвийг олон нийтэд сонирхолтой хэлбэрээр сурталчлан таниулах, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилготой аж. Мөн музейн хосгүй үнэт бүтээлүүдийн дээжээс бүрдсэн “Бурхдын чуулган” үзэсгэлэн зэрэг соёл, урлагийн сонирхолтой хөтөлбөр багтсаныг зохион байгуулагчид онцоллоо.
2024-07-03
Оюуны өмчийг хамгаалах сургалт боллоо
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь Австралийн "Австралиа Авардс Монгол" компанитай хамтран “АВСТРАЛИ УЛСЫН КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН ТУРШЛАГА” Оюуны өмчийн эрх болон Зохиогчийн эрхийн талаарх сургалт зохион байгуулжээ.
2024-07-03
“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг ирэх сард зохион байгуулах нь
“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг ирэх сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар болжээ. Наадмын үеэр өмнөхжилүүдийнадилаарОчирваанийн тахилга болохоос гадна урлагийн тоглолт, гурван насны хурдан морины уралдаан, 256 бөхийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Тус наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулах юм.
2024-07-02
“Хаан найрал” чуулга жуулчдад зориулсан тоглолтоо толилуулж эхлэв
“Чингис хаан” музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга эртний хөгжмийн “Язгууртан өв”, орчин цагийн урлагийн “Их Монгол” тоглолтоо жуулчдад зориулан 16.00, 18.00 цагт захиалгаар толилуулж эхэлжээ. Энэхүү тоглолтоор дамжуулан монгол хаадын ордны дуу, бүжиг, хөгжмийн бүтээл, зэмсэг, хувцас хэрэглэлийг гадаад, дотоодын жуулчид, олон улсад сурталчлан таниулах зорилготой гэнэ. Сонирхолтой баримт дурдахад, эртний монгол хаадын ордонд эгшиглүүлж байсан хөгжмийн бүтээлүүдийг алтан үсгээр тэмдэглэсэн ноот өдгөө БНХАУ-ын Бээжин хотын Хааны музейд хадгалагдаж буй аж.
2024-07-02
Австрали улсын кино урлагийн салбарын туршлагаас судалжээ
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийнхөн “Австралиа авардс Монгол” компанитай хамтран Австрали улсын кино урлагийн салбарын туршлага болон оюуны өмч, зохиогчийн эрхийн талаарх сургалтыг өчигдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Тус компани нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Засгийн газрынхаа нэрийн өмнөөс хариуцдаг аж. Монгол Улсын кино урлагийн салбарт тулгарч буй оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг тус сургалтаар дамжуулан уран бүтээлчдийн төлөөлөл бүхий 35 хүндхүргэжээ
2024-07-02
Өсвөрийн хөгжимчдийн тоглолтыг хоёр дахь жилдээ зохион байгуулав
Монгол болон БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Хятад дахь Монгол Улсын ЭСЯ “Өсвөрийн хөгжимчдийн сонгодог хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолт”-ыг Бээжин хотноо зохион байгууллаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй эл тоглолтод Монгол Улсын Консерватори болон Бээжин хотын төв Консерваторийн сурагчид оролцжээ. Түүнчлэн тэд Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлээс гадна дэлхийн сонгодог хөгжмийн суут зохиолчдын уран бүтээлийг хамтран эгшиглүүлсэн гэнэ.
2024-07-01
ТАНИЛЦ: Баяр, наадмын хөтөлбөр
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
2024-07-01
Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатгана
Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
2024-07-01