Үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол руу тээвэрлэхэд бэлэн боллоо
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж, соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
2024-02-02
“Netflix”-ийн цувралд монгол уран бүтээлчийн дууг 30 секунд эгшиглүүлжээ
“Netflix” платформын “Outer Banks” цувралын хоёрдугаар хэсгийн тавдугаар ангид монгол уран бүтээлч Magnolian буюу Б.Дөлгөөний “The Bride & The Bachelor” хэмээх дууг албан ёсны эрхтэйгээр 30 секунд эгшиглүүлжээ. Монгол уран бүтээлчийн дууг бүтээлдээ оруулахын тулд “Netflix” компаниас Б.Дөлгөөнд 3000 ам.доллар төлсөн аж. “Outer Banks” нь 2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд нээсэн, Америкийн өсвөр насныхны адал явдлын талаар өгүүлдэг, нууцлаг, драм төрлийн бүтээл юм
2024-01-31
Иргэний нийгмийн өдөрт зориулсан үзэсгэлэн нээнэ
Өнөөдөр Иргэний нийгмийн өдөр. Ийм өдөртэй болох санаачилгыг Ардчиллын боловсролын төвийнхөн 2005 онд анх гаргаж, нөлөөллийн ажлыг тогтмол явуулж иржээ. Тэдгээр ажил нь үр дүнд хүрснээр 2008 онд Засгийн газрын шийдвэрээр эл өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 31-нд тэмдэглэхээр болжээ. Түүнээс хойш иргэний нийгмийн байгууллагууд 16 дахь жилдээ эл өдрийг тэмдэглэх гэж байна
2024-01-31
Говийн байгаль, түүхийн музей “үлэмж биетэн”-ээр үзмэрээ баяжуулжээ
Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Говийн байгаль, түүхийн музей “үлэмж биетнүүд”-ээр сан хөмрөгөө баяжуулжээ. Соёлын яам музейг дэмжиж, хөгжүүлэх зорилтын хүрээнд Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байсан, үлэг гүрвэлийн холбогдолтой зургаан олдворыг сэргээн засаж, тус байгууллагад шилжүүлсэн аж. Тодруулбал, өвсөн тэжээлт үлэг гүрвэл завролофусын хэлхээ яс, эвэрт “үлэмж биетэн” протоцератопсын толгойн яс, орнитомимозаврын сарвуу, чулуулган дээрх загас, ургамлын үлдвэр зэргийг орон нутгийн музейд байршуулсан байна
2024-01-31
Дулдуйтын Данзанравжаагийн намтрыг үггүйгээр бүжгээр илэрхийлжээ
Бүжгэн жүжгийн цомнолыг бичсэн Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат энэ талаар “Д.Данзанравжаа гуай 19 дүгээр зууны соён гэгээрүүлэгч, тухайн үеийн нийгмийн муу муухайг илт шүүмжилж байсан том яруу найрагч юм. Энэ бүжгэн жүжгээр дамжуулж түүний амьдрал, намтрыг таниулах, үзэгчдэд түүх соёлыг, орчин үетэй хослуулж харуулахыг зорьсон” гэв.
2024-01-30
Мөсөн хотхон, шувуулахуйн отогтой “Улаанбаатарын өвлийн наадам-2024
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг нь 12 дахь удаагийн “Улаанбаатарын өвлийн наадам” байлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27-28-нд болсон энэхүү арга хэмжээг “Скай ресорт”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Цонжин болдогийн ойролцоо байрлах “Уухайн дуу” амралтын газар гэсэн гурван байршилд зохион байгуулсан. Гэр бүл, найз нөхдөөрөө хөгжилдөх, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгосон “Улаанбаатарын өвлийн наадам-2024”-ийг сурвалжиллаа
2024-01-29
"Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг нийслэлд тоглохоор болжээ
Хүн төрөлхтөн алив сайхан гэгээн бүхнээ хунтай зүйрлэдэг, дуулдаг, магтдаг. Гаднах төрх хийгээд дотоод мөн чанараараа хун сайхан амьтан. Хилэнцийг харахад эвгүй, ууртай уцаартай. Хатгадаг, хаздаг тул бид эмээдэг. Гэвч гурван галавт дүрсээ хувиргаагүйн тул шударга үйл хэрэг, үнэнийг дээдлэх бэлгэдэл гэж үздэг. Эхийн хайр гэдэг юутай ч зүйрлэшгүй. Тиймээс эмэгтэй хүнийг бурханчлан шүтэж 108 дарь эх бүтээсэн домог бий. Энэ бол Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн түүхийн нэг хэсэг, түүний гурван шүтээн билээ.
2024-01-27
Хадны зургийн үзэсгэлэн дэлгэх нь
Өмнөговийн Даланзадгад сумд ирэх сарын 1-3-нд “Түмэн тэмээний баяр” болно. Энэ үеэр орон нутагт нь зочлох гадаад, дотоодын жуулчдад зориулан тус аймгийнхан Говийн байгаль, түүхийн музейдээ хадны зургийн үзэсгэлэн дэлгэхээр болжээ. “Өмнийн говийн өв соёлын гайхамшиг” үзэсгэлэнд сүүлийн зургаан жилийн хугацаанд говийн баруун бүс нутагт хийсэн хадны зургийн судалгааны үр дүнгүүдээс дэлгэн толилуулах бөгөөд эртний нүүдэлчид, эзэнт гүрний язгууртнуудтай холбогдолтой олдвор, дурсгалуудыг онцлон танилцуулах аж
2024-01-26
“Даван туулагч” олон нийтэд хүрэхэд бэлэн боллоо
Маш эмзэг сэдвийн талаар өгүүлэх “Даван туулагч” киног өчигдөр нээлээ. Япон Улсын Хүүхдийг ивээх сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн хүрээнд ХНХЯ, ЦЕГ-тай хамтран, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдэд зориулан уг киног бүтээсэн байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн илаарьших үйл явц болон тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэйг эл бүтээлээр харуулахыг зорьсон байна. Киног бүтээгчид хохирогчийн сэтгэл зүйг сэргээн засах, дэмжлэг үзүүлэх гарц гаргалгааг эрэн хайж, бодит байдалд тулгуурлан хийснээрээ онцлогтой гэнэ
2024-01-26
БНСУ-ын Кпоп одод Монголд тоглолтоо хийнэ
"Boys over flowers" киногоороо бидний танил болсон БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Ким Хён жүүн (Kim hyun joong) болон алдарт репперүүд болох MC Sniper, Bloo нар Монголд тоглолтоо хийх юм байна.
2024-01-26
Соёлын өвийн үндэсний төвийнхөн 165 бүтээлийг сэргээн засварлажээ
Соёлын өвийн үндэсний төвөөс “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг дэлгэсэн байна. Тус байгууллагынхан түүх, соёлын дурсгалт 165 бүтээлийг өнгөрсөн онд сэргээн засварлажээ. Үүнд тус төвийн 14 сэргээн засварлагч оролцсон байна. Сэргээн засварласан бүтээлүүдийн дотор уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17 багтсан байна. Түүнчлэн мод 16, арьс 11, танка 10, цаас долоо, чулуу гурав багтжээ
2024-01-25
Монголын циркчид Монте Карлогийн наадмаас мөнгөн цом хүртлээ
Монакогийн Хант Улсын Монте Карло хотод болсон 46 дахь удаагийн олон улсын циркийн наадамд Монголоос Т.Амартүвшин ахлагчтай “Troupe Amaraa” хамтлаг амжилттай оролцож, “Хүннү гүрэн” хэмээх акробатын үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртжээ. 1974 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг наадмаас манай улс анх 1987 онд уран нугаралтын үзүүлбэрээр мөнгөн цом хүртэж байсан аж
2024-01-25
БНСУ дахь монголчуудын амьдралыг гэрэл зургаар үзүүлнэ
Мөн Солонгос улсад очиж үзээгүй хоёр суурин газар л бий. Аялахдаа очсон газар бүрдээ монголчуудтайгаа уулзаж, нийтлэл бэлтгэдэг байлаа. Маш олон хүний мэдээллийг цуглуулсан гэхэд болно. Үүгээрээ шинэ цагийн нүүдэлчин хүмүүс хэрхэн ажиллаж, аж төрж буйг олон нийтэд харуулахаар шийдсэн. Үзэсгэлэнд оролцогчдыг үндэснийхээ хувцастайгаа ирэхийг уриалж байгаа. Энэ нь олон улсад Монголоо сурталчилсан хэрэг болно. “Морьтой ч болоосой” төслөөрөө ирэх тавдугаар сард Япон, 6-7 дугаар сард Европын орноор явах төлөвлөгөөтэй. Аяллын багтаа яруу найраг, үндэсний язгуур урлагаа хөгжүүлэгчдийг багтаахыг хүсэж байна. Цаашид ч дэлхийгээр суурьшсан шинэ цагийн нүүдэлчид маань хэрхэн аж төрдөг, өнөөгийн монголчуудын дүр төрхийг гэрэл зурагт буулган, олон нийтэд харуулахыг зорино” гэв.
2024-01-25
Цамаар дамжуулан Монгол өв соёлоо сурталчилжээ
Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуягийн “Монгол цам, түүнийг бүтээх нь” соёлын үйл ажиллагаа нэгдүгээр сарын 20-ны өдөр Америк пахь Смитсониан хүрээлэнгийн Азийн урлагийн музейд боллоо.
2024-01-23