“Nas Daily” үүсгэн байгуулагч Nuseir Yassin-ийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарлаж Засгийн газрын 2023 оны 103 дугаар тогтоолоор Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулжээ. Тус хороог Соёлын сайд Ч.Номин ахлан ажиллаж, олон улсын олон талт хамтын ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2023-08-13
Дэлхийн сонорт хүрсэн Монгол "УУХАЙ”
“Уухай” хамтлаг Монгол үндэстний соёлын өв болох хөөмий, уртын дуу, морин хуурын аялгууг рок хөгжимтэй хослуулан “Монгол рок” урсгалыг бий болгон бүтээлээ туурвидаг.
2023-08-13
ӨВ СОЁЛ: Баяд гэр
Баяд ястны гэр нь Монгол гэрийн ерөнхий хэв загварыг агуулсан боловч өөр онцлогтой. Бургасан хана, уньтай, хусан тоонотой тул нүүж, суухад хялбар байдаг.
2023-08-13
Б.Цэнд гүнгийн орчуулсан бүтээлүүдтэй танилцаарай
Одоо энэхүү бүтээлийг болон холбогдох материал сэлттэй тухтай танилцах боломж олдож байна. Үзэсгэлэнг нийслэлд эхлээд буй олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлыг тохиолдуулан “Чингис хаан” музейд нээжээ.
2023-08-10
Цогт их асар сүмийн туурин дээрх ил үзмэр сүйдэж эхлэв
Мөнх хааны барьж байгуулсан хэмээн түүхнээ тэмдэглэсэн тус сүмийн барилгын үлдцийг хамгаалах, олон нийтэд нээлттэй болгох зорилгоор 2016 онд их танхимынх нь тавцанг ил үзмэр хэлбэрээр тохижуулсан юм. Ингэхдээ тавцангийн хана, түүн дээр гарах шатыг археологийн судалгаанд үндэслэн, ЮНЕСКО-гийн стандартын дагуу сэргээн барьсан байдаг. Энэхүү ажлыг Монгол, Германы Ерөнхийлөгчийн ивээл доор, хоёр орны Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Гадаад хэргийн яам, Археологийн хүрээлэн, “Герда Хенкель” сан, БСШУЯ (хуучнаар)-ны санхүүжилтээр гүйцэтгэсэн.
2023-08-10
Өнгө зассан ч үйлчилгээ нь гологдсон музей
...“Чингис хаан” музейг танилцуулсныхаа дараа “Музей үзэж байгаа хүмүүсийн 70 хувь нь солонгосчууд байна. Гэтэл солонгос хэлээр үзмэр тайлбарладаг хүн тэнд алга. Үзмэрүүдэд англи тайлбар ч байсангүй. Ганц гарчиг буюу тухай үзмэрийн нэрүүдийг нь л англиар бичжээ. QR кодтой, AR цэгүүдтэй боловч тэдгээр нь ажилладаггүй. Яагаад ийм хагас дутуу ажил хийдэг юм бэ...
2023-08-08
Баритон Э.Анхбаяр Италид “Кармен”-д дуулав
Дуурийн гоцлооч, баритон, Гавьяат жүжигчин Э.Анхбаяр Итали улсын “Teatro Romano”-д хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамилиогийн дүрд тогложээ. Энэ нь тус улсын аялал жуулчлалын гол төвүүдийн нэгт байдаг задгай театр аж. Дуучинтай холбогдож тоглолтынх нь талаар тодруулахад “Анх удаа дуурийн эх оронд “Кармен”-д дууллаа. Цаашид илүү хичээх болно” гэв. Ташрамд дуулгахад, тэрбээр Япон Улсад зохион байгуулж байгаа олон улсын дуурийн дуулаачдын томоохон уралдааны төгсгөлийн, шийдвэрлэх шатанд өрсөлдөхөөр уригдаад буй бөгөөд ирэх аравдугаар сард арлын орныг зорих юм.
2023-08-07
Алтан овооны тэнгэрийг тайх ёслол боллоо
Сүхбаатар аймгийн ард түмний олон зууны турш шүтэж ирсэн Алтан овооны тэнгэрийг тайх ёслол энэ сарын 5-нд боллоо. Тус аймгийн Дарьганга сумын нутагт байрлах Алтан овоог анх Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бич өдрийн луу цагт тахиж байжээ. Овооны тахилгыг хийснээс хойш 110 жилийн ой энэ онд тохиосон юм. Алтан овооны тахилгын ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, сүсэгтэн олны төлөөлөл оролцлоо.
2023-08-07
Хүрээ цамтай, даншиг парадтай наадам
Наадмын эхний өдөр Гандантэгчэнлин хийдээс Хүй долоон худаг хүртэл даншиг парад зохион байгуулсан нь олны нүдэнд өртсөн нь лавтай. Уг арга хэмжээг энэ жилээс анх санаачилсан бөгөөд гол зорилго нь жуулчдын сонирхлыг татах, тэдэнд өв соёлоо танилцуулах юм билээ. Тиймээс бүх ажиллагааг англи хэлээр тайлбарлаж байлаа.
2023-08-07