Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

Гоо сайхны цаадах хүчийг мэдэр

Сонирхолтой бичиж. “Зураач бусдыг өөртөө татахын тулд ”хашхирах”-ын оронд “өөрийгөө илаарьшуулах” чимээгүй аргачлал болох зурахыг сонгосон. Энэ нь түүнд тохирч байгаа. Үр дүнтэй ч аргачлал. Би тус үзэсгэлэнгийн хувьд түүний дуу хоолой нь болж байгаадаа баяртай байна” гэсэн байлаа. 
2023-06-09

Манай уран бүтээлчид дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл цом хүртлээ

Монакогийн вант улсын Монте Карло хотод зохион байгуулагдсан олон улсын циркийн “А” зэрэглэлийн “Монте карло 45” их наадамд “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн жүжигчид “Mystery of Gentlemen” акробатын үзүүлбэрээр амжилттай оролцож, хүрэл цом хүртлээ.
2023-06-09

Кино урлагийг дэмжих сангаас төсөл шалгаруулж санхүүжилт олгох нь

Соёлын яамны харьяа Үндэсний кино урлагийн зөвлөл нь Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн энэ оны эхний сонгон шалгаруулалтыг зарласнаа мэдээлэв. Кино урлагийг дэмжих тухай хуулийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн, эргэн төлөх нөхцөлтэй зээлийн төсөл гэсэн хоёр нөхцөлөөр сонгон шалгаруулалт явуулах аж. Кино бүтээх, кино наадам, сургалт зохион байгуулах, мөн оролцох, хамтарсан кино бүтээх гэсэн ангилалд төсөл боловсруулан өрсөлдөж болох гэнэ. 
2023-06-08

Дэлхийн хүн ноён хутагт 

Эдүгээ Засгийн газраас тогтоол гаргахыг хаана, хаанаа хүлээж байгаа ажээ. Жилийн хагас, улирлын сайхан өнгөрөх гээд байдаг. Гэтэл тогтоол, төсвийн сураг одоогоор алга. Юутай ч энэ ойд эртнээс бэлтгэсэн байгууллага, хүмүүс ядаж л ноён хутагтын бүтээлээс сэдэвлэж бий болгосон, ҮУИТ-ын “Үлэмжийн чанар” цадиг түүхийн дуулалт жүжгийг Дорноговийн Хамарын хийд болон бусад зохистой газруудад тоглуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. 
2023-06-07

Г.ҮЖИНМАРАЛ: Хүүхэлдэйн кино бүтээх мөрөөдөлтэй 

“Дэлхийн энхийн их наадам” байгууллагаас уламжлал болгосон “Энх ирээдүй” гар зургийн VIII уралдааны энэ оны ялагчдын нэг ШУТИС-ийн дэргэдэх ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Үжинмаралтай ярилцлаа. 
2023-06-07

Төрөлжсөн чуулгын “Цэнгэлийн эгшиг” уралдаан зохион байгуулна

ХБДС-ийн дэргэдэх хийлийн төрөлжсөн чуулга нь Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Баярынуянга” алдарт бүтээл зэргийг тоглодгоор нь олон нийт сайн мэддэг билээ. 
2023-06-06

Домгийн хун гоо бүсгүй болсон ч, эргээд одсон түүх

ДБЭТ-т “Хурмастын дагина” хэмээх үндэсний сонгодог балет мэндлэв. Хурмастын дагина гэдэг нь домог ёсоор хун шувуунаас хүн биеийг олж төрсөн гоо бүсгүй юм. Балетын нээлтийн тоглолт өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Цомнолыг түүх судлаач, кино зохиолч Б.Баярмагнай агсан бичсэн бол хөгжим нь Ардын жүжигчин А.Энхтайваных. Хөгжмийн найруулгыг балетмейстер, хөгжмийн зохиолч А.Батдэлгэр хийжээ. Ерөнхий балетмейстер нь Г.Батчимэг.
2023-06-05

Хаан найргийн хатан Дулмаа 92 насандаа марканд дүрээ мөнхөллөө

“Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт маркт Г.Дулмаа найрагчийн 70 орчим насны үеийн зургийг буулгасныг “Монгол шуудан” ХК-ийн хэлтсийн дарга Б.Дамдинбазар тодотголоо.  Харин өдгөө Хаан найргийн хатан Ш.Дулмаа өнөө жил 92 насыг "зооглоод" буй. Энэхүү маркийг 20 мянган ширхэг хувиар, мөн дугтуйг 1000 ширхэг гарган шуудан илгээмжид хэрэглэж эхлэв.
2023-06-04

“Гэгээн муза-17” наадам ирэх есдүгээр сард болно

“Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, “Гэгээн муза” академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв хамтран зохион байгуулж байгаа юм. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.
2023-06-03

Соёлын сэргэлт аяны онцлох хүн Соёлын биет бус өв өвлөн уламжлагч төрийн титэмт туульч Н.Дамдиндорж

Олон угсаатны ёс заншил, соёл айлсан оршиж, хоршин сүлэлдэн байх эв эеийн орчлонг зөвхөн Ховд нутгаас харж болно. Ховд нутгийнхан товшуурын аялгуунд туульсын баатруудтай орчлонгоор аялж, цуурын аялгуунд сэтгэлээ сэргээнэ, икэлийн аялгуунд тоокуу госоо өмсөөд бий биелгээ хийж, алтайн цэнхэр салхи исгэрэх шиг хөөмий сонсож, уран тансаг нугараачийн хөдөлгөөнд нүд баясан суудаг ард түмэн.
2023-05-30

10 галерей, 3 Дүрслэх урлагийн сургууль, 63 чөлөөт уран бүтээлч, 9 нийгэмлэг, 21 аймгийн зураач хамтарч үзэсгэлэн дэлгэв

Монгол Улсын Соёлын яам, Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй  “ART FAIR 2023” Дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдааг анх удаа зохион байгуулж байна.
2023-05-30

“Шөнө дундын бүжиг”-ийн гэнэтийн бэлэг С.Төгс

“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид нар тоглоно. Түүнчлэн эл уран бүтээлийн “шигтгээ” дүрд загвар өмсөгч С.Төгс тоглохоор “Орфей” театрынхантай нэгджээ.
2023-05-29

“Тэнгэр” фестивальд гадаадаас 40 гаруй бөө оролцох нь

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ хамтран энэ сарын 28-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад “Тэнгэр” бөө мөргөлийн фестиваль зохион байгуулахаар бэлтгэж байна.
2023-05-26

Орчин үеийн дүрслэх урлагийн нэгдсэн үзэсгэлэнг нээлээ 

150 гаруй уран бүтээлчийн ажлаас 42-ынхыг нь нээлттэй шалгаруулалтаар сонгон, үзэсгэлэнд дэлгэсэн байна. Мөн Венец, Бээжин, “Норд арт”, Кванжу зэрэг биеннальд уригдан, оролцож байсан уран бүтээлчдийн туурвилуудыг монгол үзэгчдэдээ танилцуулж буйгаараа онцлог аж. Үзэсгэлэнгийн ерөнхий куратораар олон улсын хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж буй юм. “Art week Ulaanbaatar-2023” энэ сарын 31- нийг дуустал үргэлжилнэ. 
2023-05-25

Маргааш номын баяртай

Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
2023-05-25

Халхын Цогт хунтайжийн Хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгджээ

ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад “Халхын Цогт Хунтайжийн Хадны Бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) бүртгэгдлээ.
2023-05-25

Туркийн газар хөдлөлтийг харуулсан гэрэл зургуудыг дэлгэлээ

Нийслэлийн төв талбайд гэрэл зургийн “Нуранги” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Үүнийг itoim.mn сайтын гэрэл зурагчин Э.Ганзориг Онцгой байдлын ерөнхий газар, “Оюутолгой” ХХК-тай хамтран зохион байгуулж буй “Бэлэн бай” аяны хүрээнд гаргаж буй аж. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард газар хөдлөлтийн гамшигт өртсөн БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн манай улсын Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд явсан уран бүтээлч юм. Тухайн үед газар хөдлөлтөд нэрвэгдсэн хот, суурины байдлыг гэрэл зурагт хэрхэн буулгаснаа тэрбээр монголчуудтайгаа ийнхүү хуваалцаж байгаа аж.
2023-05-24

Б.Энхсайхан: “Алиса” жүжиг бол сэтгэлгээний эрх чөлөөний бэлгэдэл

-Хүүхдийн үзвэр илүү чанартай байх ёстой- Английн зохиолч Льюис Кэроллын бүтээл “Алиса” бол зөвхөн хүүхдэд төдийгүй томчуудын хувьд ч тэр, сэтгэлгээний эрх чөлөөний бэлгэдэл болсон дэлхийн сонгодог зохиол.
2023-05-23