Төв талбайд "Playtime" наадмын “PRE-EVENT” болж байна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Амьд хөгжмийн наадам ТББ-тай хамтран “Playtime” Олон Улсын хөгжмийн наадмыг 2023 оны 7-р сарын 6,7,8-ны өдрүүдэд Монгол шилтгээн цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулахаар болсон.
2023-04-30
“Playtime” угтсан арга хэмжээ энэ сарын 30-нд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Амьд хөгжмийн наадам” төрийн бус байгууллагатай хамтран “Playtime” олон улсын хөгжмийн наадмыг ирэх долдугаар сарын 6-8-нд “Монгол шилтгээн” цогцолборт 21 дэх жилдээ зохион байгуулах гэж буй. Тэгвэл тус наадмыг угтсан “Pre-Event”-ийг энэ сарын 30-нд буюу ням гарагт нийслэлийн төв талбайд хийхээр болжээ. Үүнд “A dawn is”, “Kade х Grey”, “The shy poopers”, “Eccession”, “Vagabond”, “Deaf cats”, “Teresa in the moon” зэрэг хамтлаг оролцож, уран бүтээлээ толилуулах нь. Энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмыг соёлын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Америк, Солонгос, Хятад, Испани, Британи, Герман зэрэг 20 гаруй орноос хамтлаг, дуучид оролцохоор урьдчилан бүртгүүлжээ.
2023-04-28
“Монгол” уран сайхны киног өнөөдөр нээнэ
“Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг 1, 2” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлд сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, “Хохирогч” олон ангит кино, “Эргэж ирэхгүй намар” бүтээлээрээ чансаатай найруулагч гэдгээ харуулсан Б.Амарсайхан дараагийн “тэсрэлт”-ээ “МОНГОЛ” уран сайхны киногоор хийнэ.
2023-04-28
“Тэнгэрийн бүжиг”-үүд танхимд “бууж ирсэн” үдэш
“Улаанбаатар палас”-ынконцертын танхимд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Концерт, хурал, цуглаан, УИХ-ын гишүүд тойргийн сонгогчдоо хүлээж авч, баярлуулах өдөрлөг гээд дурдаж болно. Тэрхүү тайзнаа зөвхөн бүжгээс бүрдүүлсэн, тайзыг ч, танхимыг ч давлагаалуулах мэт эзэмдсэн тоглолт анх удаа үзлээ.
2023-04-26
Эрмитаж дахь Хүннүгийн үеийн олдворуудыг авах хүсэлтээ илэрхийлэв
Иймд, Соёлын сайд Ч.Номин тэднийг хүлээн авч уулзаад, Монголчуудын түүхэнд холбогдох соёлын өвийг судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулж буйд талархал илэрхийлээд, Монголын газар нутгаас олдсон өөрсдийн түүхэнд холбогдох олдвор, өвүүдийг авах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
2023-04-22
УДБЭТ: "Макбет" дуурь бол сорилт юм
Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Ж.Вердийн алдарт бүтээл "Макбет" дуурийг олны хүртээл болгоход бэлэн болжээ. Дуурь хайр дурлалгүйгээр өрнөж болдог гэж үү.
2023-04-21
Есөнбулаг сумын сурагчид Монгол уран бичлэгийн үзэсгэлэн гаргалаа
”Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтаж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Улсын тэргүүний лаборотари 1 дүгээр сургуулийн Д.Пүрэвсүрэн багштай 7а ангийн сурагчдын Монгол уран бичлэгийн “Үндэсний бичгээ өвлөн бахархъя, үлгэр жишээ манлайлан суралцъя” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд 7а ангийн сурагчдын “Хичээнгүй сайхан бичиг”, “Гар бичмэл”, “Уран бичлэг”-ийн нийт 150 бүтээл дэлгэгдэж, 2200 орчим хүн үзэж сонирхлоо.
2023-04-21
Хүннү нь олон үндэстний эзэнт гүрэн байсныг тогтоолоо
Ташрамд дурдахад, Монголын үндэсний музей, АНУ-ын Пенсильванийн их сургуулийн хамтарсан шинжилгээний анги 2007 онд Тахилтын хотгор, 2008 онд Шомбуузын бэлчирт малтлага судалгаа хийж, зарим олдворыг илрүүлжээ. Энэхүү ажил нь дээрх генетикийн судалгааг хийх үндэс суурь болсон юм байна.
2023-04-19
Цэргийн цуутай жанжин Макбетын адал явдал айсуй
Дуурийн театрын тайзны хамгийн эхний, хээтэй улаан хүрэн, зөөлөн хэмээн ялгаж хэлдэг хөшигний наагуур дуурийн найрал дуучид хоёр эгнээ болон зогсоод дуулж байна. Эхний эгнээний голд гоцлол дуучид суужээ. Тэд найрал хөгжимчид суудаг “нүх”-нээс дээхнэ байрласан гэсэн үг юм. Итали маэстро удирдан дуулуулсаар. Тэрбээр байсхийгээд дуучдыг, хөгжимчдийг ч зогсоож, алдааг нь засаж өгнө. Театрын дуучид түүний италиар ч, англиар ч ярихыг ихэвчлэн ойлгох аж. Заримдаа болохоо байхаар нь оркестрын хөгжимчид дундаас нэгэн бүсгүй торох юмгүй орчуулж өгөх юм. Тэр чухам ямар зэмсгээр тоглодог хэн болохыг мэдсэнгүй.
2023-04-18
Буриад зураачид хоёр дахиа нэгдэв
Үзэсгэлэнд нийслэлд төвлөрч ажилладгаас гадна Дорнод, Хэнтий, Булган, Сэлэнгэ гээд буриад зон олноор суурьшдаг аймгаас мэргэжлийн 20 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн аж. Өмнөх үзэсгэлэнд залуу уран бүтээлч ихэвчлэн оролцсон бол энэ удаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Энхжаргал, Н.Адьяабазар нарын томоохон туурвигчид нэгдсэн байна.
2023-04-18
Монгол найруулагчийн бүтээл Каннын наадамд шалгарав
Энэ нь найруулагчийн анхны бүрэн хэмжээний кино аж. Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг, өсвөр насны нэгэн хүүгийн амьдралын түүх, сурч боловсрох хүсэл эрмэлзлийн талаар уг бүтээлд өгүүлжээ. Гол дүрд нь Ү.Батцоож хэмээх хүү тоглосон байна. Ташрамд дурдахад, Каннын 75 дахь олон улсын кино наадам ирэх сарын 16-27-нд болно.
2023-04-18
Үндэсний их баяр наадмыг найруулах найруулагчийн сонгон шалгаруулалт эхэлжээ
Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдсэн Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний агуулга, агуулгын үзэл санаа, утга зохиолын төрөл зүйлийн илэрхийлэл бүхий Нээлт, хаалт, Хүндэтгэлийн концертын зохиолын найруулга, найруулагчийг шалгаруулна.
2023-04-11