“Ядмаг биш амьд театртай болъё”
Тэд театрын урлагийн ололт амжилт, ирээдүйд засаж сайжруулах зүйл, цаашдаа хүрэх зорилтын талаар ил тод ярилцаж мэтгэлцсэн билээ. Тодорхой хэлбэл, “Өнөөдрийн үзэгчдийн сэтгэлийг татахаас илүү агуулга дээр төвлөрч, ирээдүйд өв үлдээх хэрэгтэй”, “Оюутан нь ихэссэн. Ангид багтахгүй А, Б, С гээд групп болоод хичээллэж байна. СУИС онцгой байх ёстой...” гэх зэргээр мэтгэлцэнэ. Товчхондоо, сайн муугаа ярилцаж, театрын ирээдүйг харж, ярилцлаа. Харамсалтай нь, эл уулзалт хэлэлцүүлэгт Соёлын яамны төлөөлөл ирсэнгүй, уран бүтээлчдийнхээ үгийг сонссонгүй.
2023-03-27
Хүннүчүүдийн шүтлэг бишрэлийг илэрхийлэх олдворуудыг танилцууллаа
ШУТИС-ийн археологийн судалгааны багийнхан Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан-Ус гэх газраас Хүннү гүрний үед холбогдох олон дурсгал илрүүлжээ. Тус сургуулийн багш, доктор Д.Хатанбаатар, докторант Ж.Мөнхдэлгэр тэргүүтэй судалгааны багийнхан дээрх газраас олсон олдворуудаараа өнгөрөгч баасан гарагт “Ямаан-Усны археологийн судалгаа” үзэсгэлэн гаргалаа. Тэд өнгөрсөн жилийн хайгуулынхаа үр дүнд 154 дурсгал илрүүлжээ. Үүнээс 42 нь Хүннүгийн сурвалжит язгууртны төрөлд хамаарах, үүдэвч бүхий дурсгал аж. Мөн Хүннүгийн жирийн иргэдийн булш, оршуулгын цогцолбор зэрэг 400 орчим дурсгал нэмж илрүүлсэн байна. Эдгээр ажлынхаа үр дүнд эрдэмтэд тус бүс нутагт Хүннүгийн томоохон суурин байсныг нотлох, судалгааны өндөр ач холбогдолтой нээлт хийжээ. Түүнчлэн тэдний илрүүлсэн дурсгалууд нь оршуулгын зан үйл, булшны бүтэц, зохион байгуулалтыг судлахад чухал хэрэглэгдэхүүн болох гэнэ. Энэ нь Хүннүгийн язгууртны булш Монгол орны нутгаас олдсон 10 дахь тохиолдол юм байна.
2023-03-27
Улстөрчид “Мөнгөн мод” гардуулахгүй
Шилдэг уран бүтээлч, уран бүтээлд шагнал олгох “Мөнгөн мод-2022” ёслол ДБЭТ-т энэ сарын 27-нд болох аж. Засгийн газраас 2008 оноос хойш соёл урлагийн салбарын оны шилдгүүдийг тодруулан, урамшуулж ирсэн. Энэ удаа соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 төрлөөр тайз, дэлгэцийн шилдэг 12 бүтээл, 12 уран бүтээлчийг шалгаруулаад буй юм байна.
2023-03-24
Үлэг гүрвэлийн сэдэвт 2000 маркаар үзэсгэлэн дэлгэлээ
Марк цуглуулагч, палеонтологич зэрэг мэргэжлийн хүмүүс болон олон нийтийн анхаарлыг татахуйц нэгэн үзэсгэлэн өчигдөр “Хүннү молл” худалдааны төв дэх “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
2023-03-24
Хуурчид “Монгол аялгуу” хос алтан пянзтай болжээ
Морин хуурын чуулгынхан “Монгол аялгуу” хос алтан пянзтай болжээ. ХБНГУ-д захиалж хийлгэсэн эдгээр пянзад 30 жилийн хугацаанд тоглож, олон нийтэд хүргэсэн дан хөгжмийн бүтээлийн урын сангаасаа шилдэг 20-ийг нь дээжлэн багтаасан аж.
2023-03-22
Трио эргэлт
Киноны баг бүрэлдэхүүнийг ажихад гэр бүл, найз нөхдийн хүрээнд ачааны хүндийг үүрч, бор зүрхээрээ зүтгэсэн нь илэрхий. Атгасан гар шиг нэгдэж байж амжилтад хүрдэг хамтын урлагийн бүтээлийн баг бүрдэх нэгэн хэлбэр энэ мөн тул гайхах, эргэлзэх, шүүмжлэх зүйл алга. Харин ч баяр хүргэх учиртай.
2023-03-21
Г.Ариунбаатар дэлхийн шилдгүүдтэй дууллаа
Дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дэлхийн шилдэг дуучдын хамт Испани улсын Гран канария бүс дэх “P rez Galdуs” театрт уригдаж, Ж.Вердийн “Аида” дуурийн Амонасрогийн дүрд тогложээ.
2023-03-21
Эсгий “амилуулагч”
Ховд аймгийн Үенч сумын харьяат Н.Батмөнх хэмээх энэ залуу хүүхэд багачуудад зориулсан үндэсний контент, эко тоглоом бүтээх, хөгжүүлэх ажилд сэтгэл зүрх, цаг хугацаагаа харамгүй зориулж байна
2023-03-15
Урчуудын сэтгэл дэх ирж яваа цагийн өнгө
“Норфей арт” галерейнхан зураач, урчуудын ирж яваа цагийн өнгийг илтгэсэн бүтээлүүд бүхий “Сэтгэл татам гуравдугаар сар” хэмээх хамтарсан үзэсгэлэн нээжээ
2023-03-14
“Мэлхий гүнж” жүжгийг Диснейлендийн хувилбараар найруулжээ
ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр хүүхэд багачуудад хайр бас итгэлийг түгээнэ гэж амлалаа. Улмаар “Ээж, аавууд, ер нь томчууд хүүхдийнхээ “Хайр гэж юу вэ” хэмээх асуултад ихэнхдээ бүдэрдэг. Зарим нь “Чи том болоод ойлгоно” гэж л хэлдэг. Үгүй, бид хүүхдэдээ илүү нээлттэй байх ёстой" гэв.
2023-03-13
Түүх, дурсамж, адал явдал дүүрэн “Нарны домог”
“Нарны домог” бүжгэн жүжгийн таван баатар эрийн дүрийг бүтээж буй монгол, буриад, өвөрмонгол, халимаг, тува бүжигчид сургуулилалт хийж байгаа нь энэ юм байна. Үндэсний оркестр эгшиглэж, нум сум агссан залуус нэгэн хүн мэт ойж, буусаар байлаа.
2023-03-13