43 хувьцаат компанийн 1.1 сая хувьцаа арилжаалжээ
Наймдугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 264,410,480 төгрөгийн үнийн дүн бүхий 1,174,249 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнээс 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-12
“Фургон”-оор зорчих ханш 250-300 мянган төгрөг байна
Жуулчдын унаа гэгддэг “УАЗ-452” буюу бидний нэрлэж заншсанаар “Фургон”-оор үйлчлэх өдрийн хөлс гэхэд 50-80 хувиар нэмэгдсэнийг тур оператор компанийнхан хэллээ. Тухайлбал, энэ төрлийн машинаар жуулчин тээвэрлэх өдрийн хөлс өнгөрсөн хавар 160 мянган төгрөг байсан бол өдгөө 250-300 мянга болж өсжээ. Аялагчид долоо хоног “Фургон” хөлөглөвөл дунджаар 1.7-2.1 сая төгрөгийг тээврийн хөлсөнд төлөх юм байна.
2023-08-11
ТОП-20 индекс 0.4 хувиар буурчээ
Наймдугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 125,026,060 төгрөгийн үнийн дүн бүхий 591,545 ширхэг хувьцаа арилжаалагджээ.
2023-08-11
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн төлөвлөгөө 103 хувьд хүрчээ
Тэгвэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 1-6 дугаар сард 12.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус үйлдвэр 18.6 тонн орчим ган бүтээгдэхүүн, 601.5 тонн төмрийн хүдэр нийлүүлж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 93-103 хувьд хүргэжээ. Цаашид энэ оны сүүлийн хагас жилд 1.5 сая тонн орчим хөрс хуулж, 940 мянган тонн хүдэр олборлох бөгөөд 14.4 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн, 15 500 гаруй төмөр бэлдэц үйлдвэрлэхээр төлөвлөсөн аж.
2023-08-10
МХБ-ээр 42 ХК-ийн 456.9 мянган ширхэг хувьцаа арилжаалжээ
Наймдугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 94,478,902 төгрөгийн үнийн дүн бүхий 456,958 ширхэг хувьцаа арилжаалагджээ. Үүнэс 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
2023-08-09
Авто замын инженерүүдээ БНСУ-д мэргэшүүлнэ
ам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр БНСУ-ын Иргэний барилгын инженер, технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор ким бунг суктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
2023-08-09
Нүүрс тонн нь 47-181 ам.долларын ханштай байна
Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2023 оны наймдугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2023 оны 07 дугаар сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцжээ.
2023-08-09
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдлоо
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Монгол Улс дахь шинэ суурин төлөөлөгчөөр Шэннон Коулин томилогдон, ажлаа хүлээн авлаа. Хатагтай Коулин АХБ-ны Монгол Улс дахь үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр болон 2021-2024 онд АХБ-ны Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хэрэгжилтийг ханган ажиллана.
2023-08-09
Нүүрсний экспортын төлөвлөгөө биелжээ
Ташрамд дурдахад, улсын хэмжээнд энэ сарын 3-ны байдлаар 146 899 тонн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 бензиний 3835 (23 хоногийн), АИ-92-ын 44 638 (36), АИ-95-ын 3370 (25), дизелийн түлшний 88 054 тоннын (35) нөөцтэй байсан гэнэ. Улаанбаатарын хэмжээнд 85 920 тонн шатахууны үлдэгдэлтэй байжээ. Эл нөөцийн305 тонныг нь А-80, 28 487 тонныг нь (30 хоногийн) АИ-92, 2227 тонныг нь (31) АИ-95, 47 923 тонныг нь (40) дизелийн түлш эзлэв. Манай улс 2023 он гарснаас хойш 1.43 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
2023-08-09
Гадаад валютын нөөц 3.82 тэрбум ам.долларт хүрэв
Эргэн сануулахад, уг нөөцийн хэмжээ 2023 оны эхний сард 3.55, дараагийн сард нь 3.39, гуравдугаар сард 3.43, дөрөвдүгээр сард 3.69, тавдугаар сард хамгийн өндөр буюу 3.89, зургадугаар сард 3.81 тэрбум “ногоон” байсан юм. Төвбанк зургадугаар сард гадаад валютын найман удаагийн ээлжит дуудлага худалдаагаар хамгийн багадаа 30, ихдээ 60 гээд нийт 381 сая ам.доллар нийлүүлжээ. Тэгвэл өмнөх сард зургаан удаагийн дуудлага худалдаагаар 43.4- 80.2 сая гээд нийт 363.6 сая “ногоон” нийлүүлснийг статистикаас харж болохоор байв.
2023-08-09
“Цемент шохой” ТӨХК 370.2 тэрбум төгрөгийн өртэй
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын хагас жилийн тайлангаа нээлттэй танилцуулж байна. Тодруулбал, “Цемент шохой” ТӨХК-ийн нийт хөрөнгө 299.6 тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа бол нийт өр нь 370.2 тэрбум төгрөгт хүрчээ.
2023-08-08
Хар морь талбайд өндөр агууламжтай алтны хүдэржилт байх боломжтой
Баянхөндий алтны төслийн нэг хэсэг болох Хар Морь талбайд хайгуулын хөтөлбөрийг “Эрдэнэ Ресурс” Девелопмент Корпораци хэрэгжүүлж, үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Хайгуулын хөтөлбөрийн үр дүнд өндөр агуулгамжтай алтны хүдэржилт байх боломжтой гэх дүгнэлт гарчээ.
2023-08-08