Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

ФОТО: Кино ертөнцөөр амьсгалах долоо хоног

Дэлгэцийн урлагт хайртай, үнэнч үзэгчдийн хүсэн хүлээдэг “Улаанбаатар” олон улсын кино наадам албан ёсоор хөшгөө нээлээ. Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг наадам энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм. Тус наадмын үзэхийн хязгаар хэсэгт Монгол, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг орны сор болсон бүтээлүүдээр үзэгч таны мэлмийг баясгах нь.
2025-10-10

“Өнгөөр урласан нөхөрлөл” үзэсгэлэнд саатаарай

Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойг тохиолдуулан “Өнгөөр урласан нөхөрлөл” үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд олны хүртээл болгож байна.
2025-10-01

ФОТО: “Намар бол урлаг, бусад нь зүгээр л улирал”

Туркийн яруу найрагч Жемал Сүрея “Намар бол урлаг, бусад нь зүгээр л улирал” хэмээн хэлсэн нь бий. Чухамдаа гоо үзэсгэлэн, баяр баясал, уйтгар гуниг гээд бүхнийг нэг дор цогцлоодог улирал бол яах аргагүй намар юм.
2025-10-01

Г.Занданшатар: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайд нэр холбогдсон

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр, "2025 оны долдугаар сарын 9-ны өдөр "Эрдэнэс таван толгой" ХК-д  онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалт хийсэн дүнгээ дүгнэж байна. Ер нь эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс бид ажлаа эхлүүлсэн. 
2025-09-30

Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Тэрбээр, " "ЭТТ" ХК-д  онцгой дэглэм тогтоосон. Энэ ажлын үр дүнг та бүхэнд танилцуулах гэж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх зориглоор онцгой дэглэм тогтоосон. Үүний дараа тус компанийн борлуулалт, ашиг орлого ч нэмэгдлээ. энэ нь тэнд бугшсан нүүрсний хулгайтай холбоотой. 
2025-09-30

Дүрслэх урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулах “Эртний сайхан” үзэсгэлэнд саатаарай

Ахмад уран бүтээлчдийн ур ухаан, уран сэтгэмжит өвийг тээсэн “Эртний сайхан” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгож байна. Урчуудын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл үзэсгэлэнд өнөө жил 50 гаруй уран бүтээлчийн 61 бүтээлийг дэлгэснээрээ онцлогтой
2025-09-29

ФОТО СУРВАЛЖИЛГА: Мэлмийг тань баясгаж, сэтгэл хөгжөөх “Жим ба жигүүр”

Мэлмийг тань баясгаж, сэтгэл хөгжөөх “Жим ба жигүүр” үзэсгэлэн Орчлон ертөнцийг бүсгүй мэлмийгээр тольдон харж, зүрх сэтгэлдээ үлдсэн мэдрэмж, эмзэглэл, хайр энэрэл, баяр баясгалан, цог жавхланг бусадтай хуваалцах хүсэл эрмэлзэлтэй уран бүтээлчид бол Монголын эмэгтэй гэрэл зурагчид билээ. Тэд манай улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Японы эмэгтэй гэрэл зурагчидтайхамтарч“Жим ба жигүүр” үзэсгэлэнг өчигдөр Байгалийнтүүхийнмузейддэлгэлээ. Энэ пүрэвгараг хүртэл толилуулах угүзэсгэлэнд 18 гэрэл зурагчны 90 гаруй бүтээлийг олны хүртээл болгож буй юм. Монгол, Японы гэрэл зурагчид энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан байгалийн эрхэмсэг оршихуйн мөн чанар, тэр тусмаа жигүүртний ертөнцийн нууцлаг амьдралын нарийн нандин тусгалыг тольдон харуулснаарааонцлогтой аж.
2025-09-23

Үндэсний номын баярт 250 орчим зохиолч, орчуулагч, зураач, эрдэмтэн, судлаач оролцлоо

38 дахь удаагийн Үндэсний номын баярыг Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250 орчим зохиолч, орчуулагч, зураач, эх зохиогч, эрдэмтэн, судлаач оролцжээ. Мөн ОХУ, БНХАУ, БНТУ, Казахстан зэрэг орны зохиолч, хэвлэн нийтлэгчид зорин ирж, өөрсдийн бүтээлүүдээ олны хүртээл болгосноороо онцлогтой байв.
2025-09-22

Эсэргүүцэгчид сангийн сайдыг зодож, ус руу унагажээ

Өнгөрсөн долоо хоногт Балбын засгийн газар Харилцаа холбооны яаманд бүртгүүлээгүй хэд хэдэн цахим сүлжээний платформыг хаах шийдвэрийг гаргасан нь нийслэл болон томоохон хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болоход  хүргэжээ.
2025-09-10

Амьтдын ертөнцийг хамгийн ойроос тольдлоо

Аварга могой, сармагчин, махчин шувууд, үет амьтан, хоёр нутагтан зэрэг 400-500 орчим амьтныг нэг дор цуглуулсан “Amazing zoo park” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө.  Хүүхэд, гэр бүлд хамгийн ээлтэй буюу ойроос харж, хүрч, тэврэх боломжтой амьтад эл арга хэмжээнд “зочилсон” юм. Зарим амьтныг хооллож, зургаа хамт авхуулах орчныг бүрдүүлснээрээ онцлог болжээ.
2025-09-08

ФОТО: Есдүгээр сарын нэгэн ер бусын өдөр

103 жилийнхээ ойтой золгож буй Нэгдүгээр сургууль болон 31 дүгээр сур¬гууль, Монгол-Оросын хам-¬ тарсан гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээл¬тийг фото сурвалжилга онцоллоо. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 827 мянга орчим сурагч, үүнээс 1 дүгээр ангид 78 мянга гаруй хүүхэд элсэн орж байна.
2025-09-02

ШУУД: Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийг танилцуулж байна.  Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ. Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө.
2025-09-02

Уран зураг дахь цаг уурын нөхцөл байдлыг мэдрээрэй

Уран бүтээлч Ж.Мөнхжаргал, А.Баярмагнай нар “Цаг уурын тойм” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг хүртэл толилуулах нь.
2025-08-30

ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
2025-08-27

ФОТО: Морьт харвааны Дэлхийн аваргын цомыг Монголын баг хүртлээ

Морьт харвааны Дэлхийн аваргын цомыг Монголын баг хүртлээ
2025-08-25

Монгол өв соёл, сэтгэлгээний онцлогийг таниулах “Нүүдэлчин” фестивальд 1100 өвлөн уламжлагч оролцлоо

Монгол өв соёл, сэтгэлгээний онцлогийг таниулах “Нүүдэлчин” фестивальд 1100 өвлөн уламжлагч оролцлоо
2025-08-25

Б.Цэнгэл: Төрийн өмчит компанийн захирлуудын сарын цалин хамгийн өндөр нь 30 сая төгрөг байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны зарим шийдвэрийн талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Төрийн өмчийн компаниудын захирлыг үнэлэх , үнэлэмж болон цалин, хангамжийн байдал болон тоог цөөлөх тодорхой саналуудыг өнөөдрийн хуралдаанаар танилцуулсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны үр дүн, компанийн орлого болон ашигд нийцсэн цалин урамшууллыг олгох нь зүйтэй гэж үзэж байна. Иймд бид Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, аргачлалыг боловсруулж байна. 
2025-08-06

Ирэх оны төсвийн талаар олон нийтээс санал авахаар болжээ

Засгийн газрын хуралдаанд төсөв боловсруулах нэгдүгээр үе шатын явцын талаар мэдээлэл өглөө. ЗГ-аас 2026 оны улсын төсвийг боловсруулахаар ажиллаж байна. Төсөв боловсруулах шатанд олон нийтийг мэдээллээр хангах үүргийг Ерөнхий сайд өглөө.  Наймдугаар сарын турш ард, иргэдээс саналыг хүлээн авч, хэлэлцүүлэг хийнэ. Наймдугаар сарын 1-нээс Emongolia-оор саналаа авах юм байна. 
2025-07-30