УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ажлын тав хоногийн завсарлага өглөө.
95 дугаар тогтоолыг баталсан 2025 оны аравдугаар сарын 17-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн тул түүнийг УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн учраас өнгөрөгч долоо хоногт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлээд байгаа юм.
Чуулганы хуралдаан үргэлжүүлэн, Тэтгэврийн асуудлаар Казахстаны Засгийн газартай хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.