Төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцоно
Ерөнхийлөгч олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос жил бүр тус арга хэмжээнд оролцож буй. Энэ жилийн санал шүүмжлэлийн үеэр тогтвортой хөгжлийн зорилгуудын, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах дээд түвшний уулзалт болох аж. Үүнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцох юм байна. Мөн энэ үеэр хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ, сүрьеэгийн талаар уулзалт зохион байгуулах гэнэ.
2023-09-19
“Ойрын 10 жил нь шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он байна”
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар тэд ярилцав. Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Манай улс Куба улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монголын талаас 1972 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн дээд хэмжээний төлөөлөгчид, Кубын талаас 1970 онд нам, засгийн удирдагч Раул Кастро нар харилцан айлчилсан түүхтэй.
2023-09-18
Парламент хоорондын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэхээр санал солилцлоо
Үүний хүрээнд УИХ-ын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмэгдүүлээд байна. Бид БНСУ-ын Үндэсний ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судалж, Монгол Улсад нэвтрүүлж буй. Мөн Үндэсний ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухааны чиглэлээр туршлага судалж байгаа юм. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа УИХ болон Үндэсний ассамблей дахь парламентын бүлэг, Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтой байна” хэмээн илэрхийлэв.
2023-09-15
Ардчилсан намыг хэн удирддаг вэ
АН ирэх сонгуульд олонх болбол намын дарга Л.Гантөмөр нь биш, тэргүүн дэд дарга С.Баярцогт Ерөнхий сайд болох тохиролцоо хийжээ гэдгийг “өрсөлдөгч” фракцуудынх нь хүмүүсийн үг, үйлдэл илчлээд байна. Тэгэхээр алаагүй баавгайн арьсыг арав хуваахаар энэ намын фракцууд одооноос “зодолдож” буй байх нь.
2023-09-15
Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 33 жилийн ой тохиов
Улмаар Ерөнхийлөгчөөр П.Очирбат, дэд Ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын даргаар Р.Гончигдоржийг сонгосон юм. АИХ-ын 1990 оны есдүгээр сарын 9-ний 16 тоот тогтоолоор УБХ-ыг 50 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгосон байна. Үүнд МАХН-аас 31, МоАН-аас 13, МҮДН болон МСДН-аас тус бүр гурван төлөөлөгч сонгогдсоноор манай улсад байнгын ажиллаагаатай анхны парламент байгуулагдсан түүхтэй. УБХ-ын анхдугаар чуулган есдүгээр сарын 13-нд хуралджээ. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлж, үе үеийн УИХ-ын гишүүн, Тамгын газрын ажилтанд баярын мэнд хүргэлээ
2023-09-14
Квотод бүү найд, бүсгүйчүүд ээ
Ер нь жендерийн эрх тэгш байдал тогтоохын төлөө байгаа ерөнхий дүр зураг дээрх судалгаанаас ажиглагдсаныг тэмдэглэхэд таатай байна. Гэхдээ эрэгтэй хүн удирдах, өрх гэр, улс орноо авч явах үүрэгтэй хэмээх хэвшмэл ойлголт эрчүүдэд давамгайлжээ. Гэтэл сонгуульд оролцож, саналаа өгсөн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байдаг. Тухайлбал, 2020 оны орон нутгийн сонгуулиар саналаа өгсөн сонгогчдын 55.9, УИХ-ын сонгуулийнх 54.5 хувь нь эмэгтэйчүүд байж. Мөн 2016 оны УИХ болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон хүмүүсийн 54.9 хувь нь эмэгтэй сонгогч байсан аж. Тэгвэл энэ нь сонгогчдынхоос илүүтэй нэр дэвшигчдийн хүйсийн бүтцийг эргэж харах зайлшгүй үндэслэл болж байна гэлтэй.
2023-09-14
Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг
2023-09-13
Ерөнхийлөгч Куба улсыг зорих нь
Тус бүлгийг энэ онд Куба улс даргалж байгаа юм. “Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдвийн хүрээнд болох дээд түвшний уулзалтад манай Төрийн тэргүүн оролцож, дээрх асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах аж. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел Бермудестэй уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ. Манай улс Бүгд Найрамдах Куба Улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон байна.
2023-09-13
Холимог тогтолцооны өгөөж гуравдагчдад “наалдах” уу
Холимог системээр сонгууль зохион байгуулснаар гуравдагч хүчний намуудад боломж олгоно, парламент дахь төлөөллийг нь нэмнэ хэмээн хууль тогтоогчид ярьдаг. Гэтэл уг тогтолцооны өгөөж гуравдагч хүчний намынханд үнэхээр “наалдах” уу. Намын жагсаалтаар парламентын гишүүнтэй болохын тулд тэд тойрогт нэр дэвшүүлэх 39 хүн олох хэрэгтэй. Хамгийн гол нь нийт сонгогчийн дөрвөөс дээш хувийн дэмжлэг авах учиртай болоод байна. Гэтэл энэ хоёрхон шалгуурыг давах хэмжээний нам манай улсад хуруу дарам. Холимог системээр анх удаа зохион байгуулсан 2012 оны парламентын сонгуульд 11 нам, хоёр эвсэл оролцсон. Тэднээс МАН 26, АН 34, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11, ИЗНН хоёр, бие даагч гишүүн гурван суудал авч парламентыг бүрдүүлж байв.
2023-09-13