Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг НЭГ хоногийн завсарлага авлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан 15.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/-ийг хийхээр төлөвлөсөн билээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар уншиж танилцууллаа.
2025-06-24

Хуулийн салбарынханд “ивээгдсэн” С.Бямбацогт

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон.
2025-06-23

“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.06.20)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
2025-06-22

ТАНИЛЦ: Санд нарын багцаас хэмнэх 535.9 тэрбумын задаргаа

Монгол улсын 2025 оны төсвийн тухай хуульд батлагдсан боловч гэрээ байгуулагдаагүй төсөл арга хэмжээний санхүүжилтийг хэмнэлтэд тоооцох тухай тогтоолын төслийг танилцуулсан. 
2025-06-20

“ДЦС-3”-т онцгой дэглэм, бусдад нь өндөржүүлсэн бэлэн байдал тогтоов

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудад нь үүрэг, даалгавар өгөв. Тэрбээр энэ сарын 18-нд болсон Засгийн газрын хуралдаанаар төрийн албаны чиг үүргийн давхцал, орон тооны асуудлыг хэлэлцэн, бүх яаманд бүтцийн давхардал, чиг үүргийн шинжилгээ хийж, цомхотгох чиглэл өгснөө онцолсон. Мөн “ДЦС-3” ТӨХК-д 2025 оны зургаадугаар сарын 2-нд осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсныг танилцуулсан юм.
2025-06-20

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.  Тухайлбал 2025 оны төсвийн тодотгол “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, ЗГ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх юм. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн танилцуулах болно. 
2025-06-20

Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-06-19

Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц”-д гарсан осол, гал түймрийнталаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад онцгой дэглэм тогтоож ажиллах чиглэл өглөө.
2025-06-19

Б.Жавхлан: 535 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтаас, 1,8 их наяд төгрөгийг урсгал зардлаас төсвийн тодотгол хийнэ

Ингээд тавдугаар сарын 31-нээр төсвийн ерөнхийлөн захирагч нараас мэдээлэл авахад, нийтдээ 535 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний гэрээ хийгдээгүй. Тэгэхээр энэ бүгд төрийн хэмнэлтийн тухай хуулиар хэмнэлт болж байна гэсэн үг. Тодруулбал, төсвийн орлого дутсанаас болж үүсч болзошгүй алдагдал 2.3 их наяд төгрөгийн 535 тэрбум төгрөгийг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу бий болно гэсэн үг. Цаашлаад 1.8 их наяд төгрөгийг урсгал зардалаас төсвийн тодотгол хийнэ.
2025-06-18

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ
2025-06-18

34 дэх Ерөнхий сайд танхимын гишүүдээ танилцууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр танилцууллаа. Үүний дараа Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр “Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө гэж заасны дагуу Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна. Төрийн гадаад, дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай тасралтгүй байх зарчимд үндэслэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн” гэв.
2025-06-18

ШУУРХАЙ: Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэвээр нь үлдээхээр боллоо

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэвээр нь үлдээхээр боллоо. Тодруулбал, Гэрээгээ зөрчсөн буюу Ардчилсан намаас бусад намуудтай хамтран ажиллах чиглэлийг МАН-ын удирдардах зөвлөлөөс өгсөн гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ. 
2025-06-17

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо. ​Танилцуулга мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа​ болон албаны хүмүүс танилцууллав.
2025-06-16

Дорнодын “хунтайж” Ш.Бямбасүрэн

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-06-16

Г.ЗАНДАНШАТАР: Татварын дарамтыг бууруулж, дундаж давхаргыг дэмжиж ажиллана

10.00 цаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 65 гишүүн буюу 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Ерөнхий сайдыг томилох тухай, “Эрчим хүч-3” төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах болон хамт өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Ерөнхий сайдыг томилох тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо болон АН-ын бүлэг хуралдаж буй тул үдээс өмнөх чуулганыг түр завсарлуулж, 14.00 цагт хуралдахаар болсон юм. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарт асуулт тавьж, хариулт авсан юм.
2025-06-13

ШУУРХАЙ: Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо

Өнөөдрийн /2025.06.12/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцлээ.
2025-06-13

БАЙНГЫН ХОРОО: Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг 84.2 хувиар дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хоорооны өнөөдрийн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд үг хэлж дууслаа. Санал хураалт явуулж, Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилохыг 84.2 хувиар дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулна. Байнгын хорооны хурал дууслаа. 
2025-06-12

 Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын  асуулгын цаг болгож өөрчлөх хуулийн төсөл өргөн барив

 Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын  асуулгын цаг болгож өөрчлөх хуулийн төсөл өргөн барив
2025-06-12