Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Ирэх онд газар зохион байгуулалтын 825 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх нь

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 18 дугаар хуралдаанаар Улаанбаатар хотын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2027 оныхыг батлах, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох зэрэг 11 асуудлыг хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ.
Уржигдар 12 цаг 30 мин

АН: Ерөнхий сайд хууль дээдлэх зарчмыг алдагдуулж, намынхнаа хамгаалж байна

УИХ дахь АН-ын бүлэг зарим аймгийн Засаг даргыг огцруулсан талаарх асуудлыг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа хэлэлцэв. Энэ тухай танилцуулга мэдээллийг Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн, Булган аймгийн АН-ын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар нар өгч, УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа.
Уржигдар 12 цаг 00 мин

Сурагчид Элсэлтийн шалгалтын үеэр AI ашигласны улмаас БНСУ-ын Боловсролын сайд огцорчээ

БНСУ-ын Боловсролын сайд Чой Гё Жиний огцрох хүсэлтийг Ерөнхийлөгч И Жэ Мён уржигдар хүлээн авчээ. Тэрбээр их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр хиймэл оюун ашиглан хуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь төлөвлөж, зохион байгуулж чадаагүйдээ хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргасан байна.
Уржигдар 11 цаг 30 мин

 ЗГХЭГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилохоор шийдвэрлэжээ

Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын тендерийг улсын нууцад оруулж, “Бодь интернэшнл” компаниас авлига авсан гэх албан тушаалтнуудын асуудалд нэр холбогдсон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Тэгвэл түүний оронд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох сураг гарч эхэллээ.
Уржигдар 09 цаг 30 мин

Гол, нуурын мөс цөмөрсөн 20 дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд он гарснаас хойш арваннэгдүгээр сарын 19 хүртэл гол, нуурын мөсөнд цөмөрсөн 20, усанд суусан 42 тохиолдол бүртгэгдэж, онцгой байдлын байгууллагын алба хаагчид 117 иргэнийг аварч, 48 тээврийн хэрэгслийг татаж гарган, аюулгүй байдлыг хангажээ.
2026-11-23

Э.Батзориг олон улсын хүмүүнлэгийн хэргийн комиссын гишүүн боллоо

Хүмүүнлэгийн хэргийн үйл баримтыг цуглуулах олон улсын комиссын 2027-2032 оны бүрэн эрхийн хугацаанд ажиллах гишүүнийг сонгох сонгууль энэ сарын 20-нд Швейцарын Холбооны Улсын Берн хотод боллоо. Уг сонгуулиар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дэд захирал Э.Батзоригийг олонхын саналаар тус комиссын гишүүнээр сонгожээ
2026-11-23

Цаасан баримт, нотариатаар баталгаажуулах шаардлагыг халах хэрэгтэйг онцлов

“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд бизнес эрхлэхэд тулгарч буй захиргааны хүндрэл, чирэгдлийг бууруулах, төрийн үйлчилгээг хялбаршуулах, цахимжилтыг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсын бизнесийн бүртгэлийн шинэчлэлийг боловсронгуй болгох нь” сэдэвт арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)-наас зохион байгууллаа.
2026-11-23

Хиймэл оюунд суурилсан туслахыг 30 цэцэрлэгт нэвтрүүлэв

Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг энэ хичээлийн жилд шинэчилсэнтэй холбоотойгоор хиймэл оюунд суурилсан туслахыг 30 цэцэрлэгт туршилтаар нэвтрүүлж эхэлснийг Боловсролын яамнаас мэдээлэв. Тус яамны Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Н.Мөнхсанчир “Боловсролын салбарт багшийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан багшийн туслахыг үе шаттай нэвтрүүлж байна.
2026-11-23

Хятад дахь уулзалт гурван удирдагчийн улс төрийн нэр хүндийг л өргөв

АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагч Дональд Трамп, Си Зиньпин, Владимир Путин нарын анхны нүүр тулсан уулзалт Хятадын Шеньжень хотноо энэ сарын 19-нд болж дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хэлэлцээрийн эхэнд гурван удирдагч уулзалтынхаа түүхэн ач холбогдлыг онцлов.
2026-11-23

Б.МЯГМАРСҮХ: Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг бодит байдалтай нийцүүлэхэд анхаарч байна

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого, бүртгэлийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага жил бүр явуулдаг. Энэ удаагийн тооллого, бүртгэл, мэдээллийн сангийн шинэчлэлийн талаар ЦЕГ-ын Зөвшөөрөл, үйлчилгээний төвийн Зөвшөөрөл хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Мягмарсүхээс тодрууллаа.
2026-11-23

Н.Баяртсайханы хэргийн хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлах шаардлагатай гэж үзэв

УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байсан Н.Баяртсайханд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг удирдан хийгээд прокурорын хяналтад буцаах захирамж гаргалаа.
2026-11-23

Бразилчууд 80 жилийн дараа ажлын таван өдөртэй золгов

Бразил улс 80 гаруй жил мөрдөж ирсэн зургаан өдөр ажиллаж, нэг өдөр амардаг тогтолцоогоо халж, ирэх сарын 16-наас ажлын таван өдөрт шилжинэ. Ингэснээр тус улсын ажилтнууд долоо хоног бүр хоёр өдөр цалинтай амарч болох нь.
2026-11-23

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.11.16-2026.11.22) нийслэлийн 5 дүүрэг, 17 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргалаа.
2026-11-23

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 42 дугаар байрт жагсжээ

НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газраас (UN/DESA) улс орнуудын “Цахим засаглалын хөгжлийн индексийн тайлан-2026”-г эмхэтгэснээ танилцууллаа. Үүгээр Монгол Улс 0.8710 оноогоор дэлхийн 194 улсаас 42 дугаарт, Азийн бүс нутагтаа 15 дугаар байрт эрэмбэлэгджээ
2026-11-23

Шёнбрунны сонгодог хөгжмийн чуулга Монголд анх удаа тоглолтоо толилуулна

Австрийн Вена хотын алдарт Шёнбрунн ордны сонгодог хөгжмийн камер чуулга Монголд анх удаа ирж, тоглолтоо толилуулах нь. Манай үзэгчдийн дунд Сиси хатан хааны ордон гэдгээрээ эчнээ танил болсон тус чуулгын уран бүтээлчид Венийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүдийг Улаанбаатарт эгшиглүүлэх аж.
2026-11-23

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа. Үндсэн чиглэлийг боловсруулахдаа өнгөрсөн 15 жилийн эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, өнөөг хүртэл хуримтлагдсан суурь асуудлуудыг тодорхойлон, цогцоор нь шийдвэрлэх багц шийдлийг тусгасан бөгөөд тэдгээр арга хэмжээ нь Төвбанкны 2026-2030 оны дунд хугацааны стратегийн шинэчлэлийн эхлэл болж байгааг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт онцлов.
2026-11-23

У.Сүрэнжав дэлхийн хошой хүрэл медальтан болов

БНСУ-ын Мүжү хотод болсон пара таеквондогийн ДАШТ-д 62 орны 245 тамирчин оролцлоо. Энэ удаа G-14 зэрэглэлийн өндөр оноо олгох тэмцээн байсан тул тамирчдын хувьд ихээхэн ач холбогдолтой болсон. Тус тэмцээнд “Парис-2024” паралимпын наадмын найман аварга, мөн Азийн пара наадмын медальтнууд тулалдан даагаа нэхсэн нь тэмцээний уур амьсгалыг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгожээ.
2026-11-23

Энэ долоо хоногийн пүрэв гарагт бүх нийтээр амарна

Энэ долоо хоногийн Пүрэв гараг буюу арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан бүх нийтээр амарна.
2026-11-23