Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Иргэдийн хэрэгцээнд зориулж 20 мянган тонн орчим мах нөөцөлж байна

Нийслэлийн иргэдийн өвөл, хаврын хэрэгцээнд зориулж 15-20 мянган тонн мах нөөцөлж байна. Ерөнхий сайд Н.Учрал нөөцийн махыг хугацаанд нь бэлтгэж, чанар, гарал үүслийг нь сайтар хянаж, иргэдэд найдвартай нийлүүлэх үүргийг салбарын яам, нийслэлийн удирдлагуудад өглөө.
2026-11-16

“3000 шоо метрийн багтаамжтай шатахууны нөөцийн сав ашиглалтад оруулсан”

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжиж буй. Үүний хүрээнд “Морьт говь ойл” компанийн шинээр барьсан, тус бүр нь 1000 шоо метрийн багтаамжтай, гурван савыг ашиглалтад оруулсан аж.
2026-11-16

“Өвлийн идэш-2026” энэ сарын 25-нд эхэлнэ

Нийслэлийн иргэдийн өвлийн идэшний хэрэгцээнд зориулсан “Өвлийн идэш-2026” мах, сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон холбогдох байгууллагынхан хамтран зохион байгуулах юм.
2026-11-16

Эгийн голын УЦС-ын төслийн судалгааны үр дүнг танилцуулав

“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг тогтоох зорилгоор Монгол, Оросын эрдэмтдийн хамтран гүйцэтгэсэн судалгааны үр дүнг ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсын Төрийн тэргүүний урилгаар 2024 оны намар Монголд айлчлахад хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан юм.
2026-11-16

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно

НӨАТ-ын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 18-н буюу ирэх долоо хоногийн лхагва гарагийн 13:00 цагт болно. 2026 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авч, системд бүртгэгдсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.
2026-11-16

Ахуйн хэрэглээний хий тэсэрч, нэг иргэн түлэгдэв

Хан-Уул дүүргийн II хороонд байрлах “Нэхмэл” хотхоны 15 дугаар давхарт ахуйн хэрэглээний хий тэсэрсэн гэх дуудлага энэ сарын 14-нд 17.02 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний хий тэсэрч, нэг иргэний нүүр, гар нь түлэгдэж, гэмтсэнийг эмнэлэгт хүргэж өгсөн аж.
2026-11-16

Нийтийн тээврийн зарим чиглэлийг богино эргүүлж байна

Цас орсны улмаас автозамд халтиргаа, гулгаа үүсэж зарим чиглэлийн нийтийн тээврийн автобусыг богино эргүүлж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Алтан овооны замд гулгаа үүссэнтэйгээр Ч:62 “Алтан овоо 48-р гудамж-10-р хороолол”, Ч:57Б “Алтан овоо 48-р гудамж-МУИС” чиглэлийн автобусыг зохицуулалтаар Толгойт Шөнийн дэлгүүр зогсоолоос богино эргүүлж байна.
2026-11-16

Э.Цэндбаатар 16 дахь ялалтаа байгуулж, аваргын бүсний эзэн болов

АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын “County сoliseum” ордонд өнгөрсөн амралтын өдөр Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 16 дахь тулаанаа Тажикистаны тулаанч Мухаммадхужа Якубовтой өрнүүлэв. WBC холбооны аваргын бүсийн төлөө тэд 58.9 кг (130 паунд)-ын жинд 10 раунд тулалдсан.
2026-11-16

Таван аймгийн малчид 32 396 арьс, шир нийлүүлжээ

ХХААХҮЯ-наас өнгөрсөн зургаадугаар сараас хэрэгжүүлж эхлүүлсэн “Арьс шир Баялаг” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжид Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл зэрэг таван аймгийн малчдаас нийт 32 396 арьс, шир худалдан авч, үйлдвэрүүдэд нийлүүлжээ. Ин эснээр 160.5 сая төгрөгийн борлуулалт хийн, хаягдаж байсан түүхий эдийг ашиглах боломж бүрдүүлснийг мэдээлэв.
2026-11-13

2.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий жишиг өрхийн эмнэлэгтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн 26, 36 дугаар хо рооны 20 мянга гаруй иргэн орчин үеийн стан дартад нийцсэн жишиг өрхийн эмнэлэгтэй боллоо. Тодруулбал, Азийн хөгжлийн банк ны 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ту хайн эмнэлгийг 2025 оны тавдугаар сараас эхлэн барьсан бөгөөд өчигдөр ашиглалтад оруул сан юм. Анх 2022 онд Эрүүл мэндийн яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны сан хүү жил тээр 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн эм нэлгийг барих шийдвэр гарчээ. 
2026-11-13

Испани нүүрснээс бүрэн татгалзсан улс болов

Испани улс Мальорка арал (Газар дундын тэнгисийн Балеарын бүлэг арлын нэг Мальорка тус улсад харьяалагддаг) дахь нүүрс ний цахилгаан станцуудыг бүрмөсөн хаасан талаараа мэдээлэв. Энэ нь төлөвлөгөөний дагуу дөрвөн жилийн өмнөөс шат дараалалтай явсан ажил бөгөөд  эцсийн хугацааг 2030 оноор тогтсон байсан ч ийнхүү наашлуулж, хамгийн сүүлчийн станцыг хаах шийдвэр гаргажээ.
2026-11-13

Өнгөрсөн хоногт Цагдаагийн байгууллагат 2,246 дуудлага иржээ

Цагдаагийн ерөнхий газрын 102 тусгай дугаарын утсанд өнгөрсөн хоногт буюу .11-р сарын 13-наас 14-нд шилжих шөнө 2,246 гомдол, дуудлага ирсэн байна. Үүнээс зөрчлийн шинжтэй 709, гэмт хэргийн шинжтэй 116 хэрэг бүтгэгджээ.
2026-11-13

Дүрвэсэн амьтдыг яадаг вэ

Монгол Улсын дархан цаазат гай хамшигт нэгэн нутаг хүмүүсийн буруугаас болж түймэрт өртөж, нөхөж баршгүй гарз хохирол тохиогоод удаагүй байна. Хиймэл дагуулын зураглалаар нийт 528 765.5 га тал бай түймэрт өртсөний 448 993.6 га нь Нөмрөгийн дархан цаазат га зарт хамаарна. Түймрийн улмаас олон төрөл зүйлийн амьтан хил даван дүрвэсэн. Аливаа гамшгийн үед хил дам нан явсан амьтад эргэж нутгаа зорьдог, эсэх, энэ асуудлыг олон улсын ямар хууль, жур маар зохицуулдаг талаар хүргэе. 
2026-11-13

Испанид 14 жилийн дараа бүх нийтээр ажил хаяж, дөрвөн сая орчим хүн нэгджээ

Испаничууд орон сууцын түрээсний үнэ, амьжиргааны өртөг нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурсныг эсэргүүцэн уржигдар бүх нийтээр ажил хаялаа. Тус улсад 14 жилийн дараа бүх нийтийг хамарсан ийм үйл явдал болж, дөрвөн сая орчим хүн нэгдсэн нь нийт ажиллах хүчний тавны нэгтэй тэнцэж байна. Үүнийг Испанийн хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэл болох Ажилчдын ерөнхий холбоо, Ажилчдын комисс хамтран зохион байгуулжээ.
2026-11-13

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Мөн өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна.
2026-11-13

Отрын есөн бүсэд 1.3 сая орчим мал өвөлжүүлэх хүсэлт ирүүлсэн байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгаврын хүрээнд 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, отор нүүдлийн зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр зарим аймгийн Засаг дарга нарт Шадар сайд Н.Номтойбаяр албан чиглэл хүргүүллээ.
2026-11-13

Г.Занданшатар Ш.Алтантуяагийн хэргийн талаар Малайзын талд дөрвөн хүсэлт гаргав 

Ерөнхий сайд асан Г.Занданшатар өчигдөр Малайзын Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, талийгаач Ш.Алтантуяагийн хэргийн талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, Малайзын талд тавьж буй дөрвөн хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр “Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа С.Шаарийбуу гуайтай анх уулзсан. Охиныхоо төлөө итгэл найдвар тээсэн тэр харц одоо ч сэтгэлээс гардаггүй.
2026-11-13

Баянзүрх дүүрэгт сураггүй алга болсон иргэн А-г эрсдэлтэй бүсүүдэд хайж эхэллээ

Манай улсад сүүлийн гурван сард  дөрвөн эмэгтэй сураггүй алга болж, цагдаагийн байгууллагынхан эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тод руул бал, энэ оны есдүгээр сарын 13нд Орхон аймагт иргэн О, аравдугаар сарын 34нд шилжих шөнө иргэн Ш, арав дугаар сарын 15нд Увсын Тариалан сумд малчин эмэгтэй А, 29нд Баянзүрх дүүрэгт иргэн, дуучин А нар тус бүр сураггүй алга болсон юм.
2026-11-13