Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Бусдын гэрээс 31 хөөрөг, 19 даалин, мөнгөн бөгж, гинж, дуран зэргийг хулгайлсан дөрвөн этгээдийг илрүүлжээ

Архангай аймгийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 18-23-нд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг, мөнгөн эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайд алдсан дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
2026-11-11

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

НИТХ-ын ээлжит IX хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 24/29 тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт орууллаа. 
2026-11-11

Гал унтраах техникийн ДАШТ-ээс аврагчид мөнгөн медаль хүртлээ

Азербайжаны Баку хотод энэ сарын 2-8-нд болсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд 25.08 секундийн амжилтаар Монгол Улсын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд манайхаас эрэгтэй 10, эмэгтэй найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг ур чадвараа сорьжээ.
2026-11-10

Уламжлалт анагаах ухааны эмнэл зүйн заавар боловсруулах нь

Монголын уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмчилгээний үр дүнг нэмэх зорилгоор “Эмнэл зүйн удирдамж, заавар боловсруулах аргачлал” сэдэвт семинар зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын 87 дугаар тогтоолоор “Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан билээ.
2026-11-10

“Оны үг” нийгмийнхээ толь болсон

Word of the year буюу тухайн онд нийгмийн чиг хандлагыг тодорхойлсон хамгийн эрэлттэй байсан үгийг сонгож, шалгаруулах сонирхолтой уламжлал бий. 1971 онд Герман улсаас түгсэн ийм нэгэн соёлыг өнөөдөр олон улсын хэмжээнд бараг албан ёсны уламжлал болгожээ. Германы хэл соёлын нийгэмлэгийн оны оновчтой үг шалгаруулах “уралдааныг” Америкийн Диалект нийгэмлэг 1990 оноос хэрэгжүүлсэн.
2026-11-10

“Дэлүүн болдог” нисэх буудлыг Улсын комисс хүлээн авсан байна

Хэнтий аймгийн Дадал сумд шинэчлэн байгуулсан “Дэлүүн болдог” нисэх онгоцны буудлыг Улсын комисст хүлээлгэж өгснийг орон нутгийнх нь засаг захиргааны байгууллааас мэдээллээ. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын гол бүс нутаг болгох зорилгоор Дадалын нисэх буудлыг өргөтгөн шинэчлэх шийдвэрийг 2019 онд гаргаж, 2020 оны намраас ажлыг нь эхлүүлсэн юм.
2026-11-10

“Нөмрөгийн байгалийг хамтдаа сэргээе” аян өрнүүлж эхлэв

Манай орны байгалийн үзэсгэлэнт бүс нутаг Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт өртөж, нийт нутгийнх нь 80 орчим хэсэг галд хуйхлагдаад буй. Үүнтэй холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбооноос “Хариуцлагатай аялал-хамтын ирээдүй”, “Нөмрөгийн байгалийг хамтдаа сэргээе” уриалга дэвшүүлж, салбарынхаа хэмжээнд хандивын аян өрнүүлж эхэллээ.
2026-11-10

Бурхан багшийн шүтээн зурагт намтрыг ЮНЕСКО-д бүртгэлээ

Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Бурхан багшийн шүтээн зурагт намтар бүтээлийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэлээ.
2026-11-09

Хүнд өвчтэй залууг цэрэгт татсаны хариуцлагыг хэн хүлээх вэ, Д.Батлут сайд аа

Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн сонгогдсон тойрог гэж хэлж болох Орхон аймагт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ажиллаж, “Эх оронч Монгол” өдөрлөгийн арга хэмжээнд оролцов. Яг үүнтэй нь зэрэгцээд тус аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид өнгөрсөн сард шинээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчтай холбоотой, “Бусдад зодуулсан байж болзошгүй” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
2026-11-09

Төвшрүүлэх сумд газар 4.6 магнитудын хүчтэй хөдөлжээ

Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт энэ сарын 6-нд 15.20 цагт газар 4.6 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Энэ талаар тус аймгийн ЗДТГ-аас тодруулахад, Төвшрүүлэх сумын иргэдэд газар хөдлөлийн чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэв
2026-11-09

Хоёр улсын стратегийн түншлэлийн талаар танилцуулав

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын 2026 оны аравдугаар сарын 28-ны өдөр ард түмэндээ хандаж дэвшүүлсэн илгээлт, хоёр улсын стратегийн түншлэлийн талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлэл өгөв. Казахстанаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакынов зочдод Казахстаны хөгжлийн чиг хандлага болон Ерөнхийлөгчийн илгээлтэд дэвшүүлсэн тэргүүлэх зорилтуудыг танилцуулсан юм.
2026-11-09

“Ногоон өртөө” байгуулах дэд бүтцийн ажлыг эхлүүллээ

Хүнд даацын цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх “Ногоон өртөө”-ний төслийг Замын-Үүдэд эхлүүллээ. “Монложистикс групп” энэ оны наймдугаар сараас Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд хүнд даацын бүрэн цахилгаан автомашины туршилтын тээврийг амжилттай зохион байгуулжээ. Тэгвэл энэхүү туршилтыг үйлчилгээнд шилжүүлэх дэд бүтцийн ажлыг хувийн хэвшлийн компаниуд ийнхүү албан ёсоор эхлүүлэв.
2026-11-09

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

НИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл арга, хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт 95.1 хувьтай байна.
2026-11-09

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ

Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар бага хурал өнгөрсөн бямба гарагт болж, намын даргыг шинээр сонгох болон бүтэц зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Х.Нямбаатар хуралдаанд цахимаар оролцож, шинээр томилогдон ажиллах удирдлагын багт амжилт хүссэн бол төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар хотын дарга Б.Пүрэвдагвыг түүний хашиж байсан албан тушаалд сонгов.
2026-11-09

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.11.02-2026.11.08) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгааллаа. Н
2026-11-09

Чингис хаан хэзээ, хаана төрсөн бэ

2012 оны нэгдүгээр сарын 9-нд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эрдэмтдийн судалгааны үр дүн болон ШУА-иас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол бахархлын өдрийг тэмдэглэх тухай зарлиг гаргасан билээ. Уг зарлигт Эзэн богд Чингис хааныгбилгийн тооллын гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд буюу 1162 онд мэндэлсэн хэмээн тогтоосон байна. Мөн их хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон нэрлэж, нийтээр ёслон тэмдэглэх тухай заасан.
2026-11-09

Маргааш бүх нийтээрээ амарна

Маргааш буюу 11-р сарын 10-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна. Чингис хааны мэндэлсэн өдрийг 2012 оноос эхлэн албан ёсоор "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг. Тэгвэл маргааш буюу мягмар гарагт тус өдөр тохиож бүх нийтээрээ амарна.
2026-11-09

Байгалийн ухааны салбарын судлаачид чансаагаа сорив

Байгалийн ухааны салбарын залуу судлаачдын дунд зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2026” эрдэм шинжилгээний хурал уржигдар боллоо. Монголын залуу судлаачдын оюуны олимп хэмээн нэрлэгддэг тус хурлыг Байгалийн ухааны залуу эрдэмтдийн холбоо МЗЭХ, ЭЗХЯ, ШУА, ШУТИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
2026-11-09