“Туул голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй”
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар бүлгийн 3.7 дахь зүйлийн З хэсэгт “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар луу дур мэдэн нэвтрэх, шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж
2024-12-16
Монголчууд бид давуу эрхийн хувьцааныхаа хишгийг хүртдэг үү
Монголчууд бид Үндсэн хуульдаа байгалийн баялгаа ашигласны өгөөжөөс хүртэнэ гэдгээ баталгаажуулаад цөөнгүй жилийг үдэв. Тодруулбал, Үндсэн хуулийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн бол 6.2-т нь “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
2024-12-16
"Гэмт хэргийн музей"-н үйл ажиллагаа эхэллээ
Дотоод хэргийн Их сургуулийн түүхт 90 жилийн ойн хүрээнд Шинжлэн магадлах ухааны сургууль, Цагдаагийн сургууль хамтран Их сургуулийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулах зорилгоор Криминалистикийн сургалт-танин мэдэхүйн танхим буюу “Гэмт хэргийн музей”-н үйл ажиллагааг өчигдөр /2024.12.13/ эхлүүллээ.
2024-12-15
Хүн төрөлхтний тархи “хогон” мэдээлэлд ялзарч буйг Оксфордын онцлох үг илэрхийлэв
Оксфордын их сургуулийн харьяа Оксфордын хэвлэлийн газар (OUP)-ын судлаачид 2004 оноос эхлээд тухайн жилийн нийгмийн хандлага, өөрчлөлт, соёлын онцлогийг илтгэхүйц, олон нийтийн дунд хамгийн түгээмэл ашигласан үгийг тодруулж ирсэн юм. Тэгвэл 2024 оны онцлох үгээр “brain rot”-ыг нэрлэв. Энэ нь тархины ялзрал, доройтол гэсэн утгатай бөгөөд цахим хэрэглэгчид, ялангуяа “ТикТок”, “Инстаграм”, “Фэйсбүүк” ашиглагч залуучуудын дунд өргөн хэрэглээний, нийтлэг ойлголтыг илэрхийлэхүйц үг болжээ.
2024-12-12
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагаатгав
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү, ДУБ ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-12-09
Утааны эсрэг онц байдал зарлахыг шаардлаа
Агаарын бохирдол хэрээс хэтэрч, Улаанбаатар утаагаараа дэлхийд тэргүүлэх болсонтой холбоотойгоор иргэдийн төлөөлөл өчигдөр төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа.
2024-12-06
ХЭҮК: Нэгнээ тагнаж, чагнасан зүйл байхгүй
Цахим орчинд “ХЭҮК-ын гишүүд нэгнээ тагнасан, чагнасан. Улмаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг нь илэрч Захиргааны хэргийн шүүхэд очлоо” гэх мэдээллийг нэр бүхий иргэд түгээсэн. Энэ нь ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
2024-12-05
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.
2024-12-04
Ж.БАТ-ЭРДЭНЭ: Сонгинохайрхан дүүрэгт гарсан 10 хэрэг тутмын нэгийг цахим орчинд үйлджээ
Цахим орчин тэр дундаа фэйсбүүк, “Телеграм” сүлжээ ашиглан иргэдийг залилах, бусдын нэр хүндийг гутаасан мэдээлэл цацаж, гүтгэж, доромжлох хэрэг их гарч буй. Зөвхөн “Телеграм” сүлжээ ашиглан залилсан гэмт хэргийн хохирлын хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 10 тэрбум төгрөгт хүрээд буй билээ. Энэ мэтээр цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо, хохирлын хэмжээ өссөнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас кибер орчинд гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг судалжээ. Энэ талаар тус Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
2024-12-03