Төлбөрт таавар, бооцоот тоглоом, сугалааны орлогод 40 хувийн татвар ногдуулна
Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг өнөөдрөөс мөрдөж эхэлнэ. Тус хуульд Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.
2024-01-01
Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорино
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхээс үргэлжлүүлэн нэг сар хорихоор болжээ. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хорих арга хэмжээг цуцлах эсэх шүүх хурал болж цагдан хориог үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
2023-12-29
Д.Мөнх-Эрдэнэд Ерөнхийлөгч уучлал үзүүлжээ
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, иргэн Д.Мөнх-Эрдэнэд уучлал үзүүлэхээр болсныг эх сурвалж мэдээллээ.
2023-12-29
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан өчигдөр (2023.12.26 ) Монгол Улсын сайд, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-эрдэнэ, Олимп, биеийн тамир спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нартай уулзаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
2023-12-27
“5.2 сая тонн нүүрсийг гаалийн бүртгэлгүйгээр хил давуулсан”
УИХ-аас байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь шат өчигдөр эхэллээ. Таван өдөр үргэлжлэх эл шатанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспорт, тээвэрлэлт, хөрөнгө оруулалт, санхүүжүүлсэн төслүүд болон тус компанид хийсэн шалгалтууд, үр дүнгийнх нь талаар хэлэлцэх юм. Эхний өдрийн сонсголоор
2023-12-19
Шатахуун бөөнөөр борлуулагчдыг “шатаасан” залилагчид
Амар хялбар аргаар хурдан хугацаанд мөнгөтэй болох гэсэн монголчуудын гэнэн занг луйварчид ашиглан залилсаар байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн 12 374 гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгасан нь өнгөрсөн өн үеийнхтэй харьцуулахад 9.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Залилан мэхэлсэн гэмт хэрэг ийм олон гарсан гэхээр монголчууд бид нэгнээ луйвардаж, хохироож, нөгөө хэсэг нь амархан мөнгөтэй болох гэсэн шуналдаа хөтлөгдөөд хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөө бусдад алдсаар байгаагийн илрэл. Залилагч нар ямар ч албан тушаал хашиж байж болдог. Нэг хэсэг нь өндөр үнэтэй оффис түрээслээд мөнгөтэй, бусдыг хуурч мэхлэхгүй юм шиг харагдана. Зарим нь төрд хариуцлагатай албан тушаал эрхэлж, аль нэг намд дээгүүр эрх мэдэлтэй байх нь ч бий.
2023-12-19
2.77 хувийн согтолттойгоор замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг саатууллаа
Баянзүрх дүүргийн нутаг Зүүн 4 замын уулзварт энэ оны 12 дугаар сарын 14-ны өдөр 12:10 цагийн орчим Т.Прадо маркийн 43-55 УЕУ дугаарын автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан зөрчлийг илрүүлж, драгер багажаар үлээлгэн шалгахад 2.77% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулан БЗД-ын ЗЦХэлтэс шалгаж байна.
2023-12-15
Б.Баярмаа: Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нууцаар баталсан
"Нийтийн эрхийн өмгөөллийн сүлжээ" ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хурлын үеэр 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг УИХ баталсан. Уг хуулийг батлахдаа дагалдуулан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нууцаар баталсан гэдгийг анхаарууллаа.
2023-12-15