Нийслэлд 13 хэм дулаан байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй
2025-04-30
Цууд гарсан цуст дэглэмийн төгсгөл
Олон жил үргэлжилсэн иргэний дайн дуусахтай зэрэгцэн яг 50 жилийн өмнө 1975 оны дөрөвдүгээр сарын 17-нд Камбожид ХХ зууны хамгийн харгис хатуу нийгмийн туршилт эхэлсэн байдаг. Улаан кхмерүүд гэж алдаршсан коммунистуудын зэвсэгт отрядууд энэ өдөр нийслэл Пномпень хотыг эзэлж, Америкийн чиг баримжаатай генерал Лон Нолын дэглэмийг унагасан юм. Шинэ дэглэм нигүүлсэнгүй хандахгүй болохыг урьдын дэглэмийг дэмжигч гэж үзсэн хүмүүсээс хотыг цэвэрлэж, да¬раа нь хүн амыг олноор устгаснаар шууд харуулав.
2025-04-29
“Зүсийг нь хувилгасан” мотоцикл хилээр оруулж байгааг хянах газар алга
Урин цаг ирж, хотын гудамжаар чанга, ердийн дуутай, эсвэл дуугүй мотоцикл, суррон, мопед хөлөглөсөн хүүхэд залуус, бүсгүйчүүд хөлхөх нь ихэслээ. Сүүлийн жилүүдэд хотын гудамжаар холхих хоёр дугуйтын тоо эрс өсөж, чопперчид, баик хөлөглөгчид тус тусдаа клуб, бүлгэм байгуулан нэгдэх нь ч нэмэгдсэн. Удахгүй Монгол Улсад мотоцикл хөлөглөгч эмэг¬тэйчүүдийн цугларалт болно. Үүнийг дагаад мотоцикл сонирхогчдын оролцох элдэв арга хэмжээнүүд ч их өрнөх төлөвтэй. Төрийн тэргүүнээсээ эхлээд хоёр дугуйт төмөр хөлөг унаж давхих хоббитой хүмүүс нэмэгдэхийн хэрээр тэдний сонирхолд нийцэх унааг харь орноос импортлох бизнес эрхлэгчид ч олширч байгаа билээ.
2025-04-29